​Д.Дагвадорж, Б.Энхбаяр нар "лалар", "хоосон толгойт"-оороо дуудалцав

2017/07/03
Их аварга Д.Дагвадорж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цахим орчинд чамгүй олон хүмүүстэй ам мурийж, ширүүн дориун үг хэрэглэх болсон билээ.

Тэгвэл тэрбээр энэ удаад Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяртай жиргээнд лалар, хоосон толгойтоороо дуудалцаад авчээ.

Тэдний хэрүүл Хууль зүйн дэд сайд Б.Энхбаярын “АН-ын дарга С.Эрдэнийн бүх хүний өр дарах жиргээг АН-ын гишүүд нь ч ичээд РТ хийхгүй байна шдээ. АСА масайхан голдуу гарууд л ширлэж суух...” гэх жиргэснээс үүдэлтэй бөгөөд уг жиргээний хариуд Асашёрюү "Хуулиа мөрдөөрэй! Хар лалар минь! Хүн гутааах хуультай шүү! Аса масайхан.... Чам чацагт хэлий! Нэртэй төртэй аавын хүү шүү! Битгий хүн доромжлоод байгаарай муу марожин минь” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.  







Х.Онон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна