Хамгийн аймшигтай өвдөлт мэдрүүлэх үхлүүд

2017/07/03
Бид бүгд л хэзээ нэгэн цагт хорвоогийн мөнх бусыг үзнэ. Гэхдээ хэн ч хэзээ, яаж үхэхээ мэдэхгүй. Сан Францискогийн их сургуулийн эрдэмтэн Паул Дохерти оюутнуудтай хамтран хамгийн их өвдөлтийг мэдэрч болох үхлүүдийн жагсаалтыг гаргажээ.

1.Өргөгч олс нь тасарсан цахилгаан шатанд гацах
 
Хатуу газар уруу хурдтайгаар доошлох цахилгаан шатанд гацаж үхвэл маш ихээр өвдөнө хэмээн Паул жагсаалтын нэгдүгээрт оруулжээ. Хэрвээ таныг цахилгаан шатанд явж байхад гэнэт цахилгаан шат доошоо унаж эхэлбэл та хурдхан шиг шалан дээр хэвтэх хэрэгтэй. Ингэснээр g хүчний нөлөөг сулруулж, зогсоогоороо явсан хүнээс бага гэмтэнэ.




2. Нейтрон одонд хэтэрхий ойртсоноос болж  үзэх

Та өөрийгөө сансар огторгуйгаар аялах аз тохиосон нэгэн байна гэж төсөөл. Та нейтрон  одны ойролцоо хөвөн явж байтал таныг маш их хүчээр татах болно. Хол байхад татах хүч маш султай ч ойртох тусам татах хүчний нөлөө нь ихэсдэг. Энэ нь та толгойгоороо од уруу илүү татагдаж, хөл тань ард үлдэнэ гэсэн үг юм. Ингээд хүн хоёр хуваагдаж үхнэ. Хамгийн аймшигтай өвдөлт энэ үед л мэдрэгдэж магадгүй шүү. 



 3.  Марианагийн сувгийн ёроол уруу живж үхэх

Дэлхийн далайнуудын хамгийн гүнзгий цэгийг Марианагийн суваг гэдэг.  Ус агшдаггүй учир таны хамар, хоолой, уушиг, хувцасны халаас гээд бүгд л усаар дүүрэх болно. Марианагын сувагруу орсон бол биеэ суллаад ч дээшээ хөвж гарна гэж байхгүй. Ингээд халимны загас иддэг далайн ургамлууд таны ясыг иднэ гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд орно. Паул Дохерти маринагийн хонхорхойд живж үхэхийг аймшигт өвдөлт мэдрүүлэх үхлийн жагсаалтын гуравдугаарт оруулжээ. 



4. Нойргүйдэл

1964 онд чадах чинээгээрээ сэрүүн байх туршилтыг хийсэн ахлах сургуулийн сурагч Ренди Гарднер 11 өдрийн турш огт унтахгүй явсаар гэрлэн дохиог андууран харж цочролд орон , бүтэн өдөр унтсаны эцэст эрүүл болсон гэдэг.  Хүний бие түүнийг унтуулахгүй байхаар зохион бүтээгдсэн машин хажууд нь байхгүй л бол өөрийгөө унтуулна. Нойргүй явбал эрүүл мэндэд маш хортой ажээ. Нойргүйдлээс болж үхэх үхлийг хамгийн аймшигтай өвдөлт мэдрүүлэх үхлүүдийн сүүлийн дугаарт оруулжээ.



С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна