Дэлхийн зах зээлийн эрх бүхий судалгааны байгууллага IDC 2017 оны эхний улирлын гар утасны зах зээлийн жагсаалтыг гаргажээ. Үүнд Хятадын HUAWEI, OPPO, VIVO зэрэг гар утасны брэнд зах зээлд тус тус 20, 18.2, 14.1 хувийг эзэлснээр 4-р байранд орж, 9.2 хувийг эзэлж буй iPhone гар утасны хэмжээг давсан байна.
2012 оны тоо бүртгэлээс үзвэл ухаалаг гар утасны зах зээлд 1-т Самсунг, 3-т iPhone утас орж, Хятадын гар утасны брэндүүд хойгуур жагсаж байсан юм.
Энэ хугацаанд дэлхийн ухаалаг гар утасны борлуулалтын топ 5-д HUAWEI,OPPO, VIVO гар утасны брэнд Самсунг, iPhone гар утасны дараа орж, эхний 5-т орсон байна.
Эхний улиралд дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд борлуулалтын топ 10 компанийн 6 нь Хятадын брэнд байна.
Харин 5 жилийн өмнө эхний 5-д Хятадын нэг ч брэнд орж байгаагүй юм. 5 жилийн дотор, Хятадын гар утас дотоодын хэрэглэгчдийн итгэлийг олж, дэлхийн тавцанд гарч, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөөд байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна