Оросын түүхийг цусаар бичсэн дарангуйлагч Иосеф Сталины тухай баримтууд

2017/07/05
Бүхий л түүхэн хүмүүс нас барсаныхаа дараа ч бидний сонирхлыг татсаар байдаг. Тэдний хэрхэн алдрын оргилд хүрсэн тухай, тэдний хүүхэд нас ирээдүйн үйлд нь нөлөөлсөн эсэх гээд л бүгдийг мэдэхийг хүсдэг шүү дээ.

Эдгээр асуултууд бүгд Иосеф Сталиныг үргэлж тойрсоор ирсэн. 20 дугаар зууны дунд үеийн Оросын түүхийг цусаар бичсэн дарангуйлагч Сталины амьдралын тухай, тэр тусмаа түүнээс болж хэдэн хүн амь үрэгдсэнийг хүн төрөлхтөн үргэлж мэдэхийг хүсдэг.

Түүх судлаачид Сталиныг хэрхэн алдрын оргилд хүрсэн бэ гэдэг дээр үргэлж санал зөрөлддөг ч Сталин бол яах аргагүй түүхэнд үлдсэн чухал удирдагч билээ. Ингээд түүний амьдралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.  

1. Түүний бага нас тийм ч аз жаргалтай байсангүй.

Түүний ээж тариачин, харин аав нь гуталчин байсан гэдэг. Сталин өөрийн ядуу тарчиг амьдралаас залхаж гэр бүлээ орхин шинээр амьдрал зохиохоор шийдэн гэрээсээ явжээ.  Тэр 3 ах дүүтэй ч тэд бүгд бага залуу насандаа өөд болсон байна.  Сталин Гүрж гаралтай учир оросоор ярихад хүндрэлтэй, маш их аялгатай ярьдаг байсан тул багш нар , ангийх нь хүүхдүүд түүнийг дооглодог байжээ.   Жилийн дараа тэр салхин цэцэг өвчин тусаж нүүрээрээ дүүрэн соривтой болсон нь түүнийг бусад хүмүүс дооглох бас нэг шалтгаан болов.



2. Сталин хүүхэд ахуй насандаа хүчирхийллийн золиос болж байжээ.

Түүний багын найз нэг удаа Сталины аав Висорисон  маш ууртай, архинд донтсон хүн байсан тул үргэлж Сталиныг болон Сталины ээжийг зодож дарамталж амьдардаг байсан тухай дэлгэжээ.


Зүүн талаас Сталины ээж, баруун талд түүний аав, голд нь Сталин.

3. Тэр шилдэг сурагч байв.

Сталин хүүхдүүдтэй нийлж дэлгүүрт бага оврын тэслэгч бодис дэлбэлж үргэлж л сахилгагүйтэж явдаг байсан ч сурлага сайтай тэргүүний сурагч байсан байна.



4. Сталины капитализмыг үзэн ядах үзэлд түүний аав нөлөөлсөн.

12 настайдаа сүйх тэргэнд дайруулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нь аав нь түүнийг хулгайлж, гутлын үйлдвэрт хүчээр ажиллуулж байжээ. Ингэж л Сталин капиталист нийгэмтэй анх танилцсан аж. Хожим сүүлд тэрбээр капитализмыг хүнд хэцүү, ой гутмаар хэмээн тодорхойлсон байдаг.



5. Тэр шашны сургуульд суралцаж байсан.

ЗХУ-ын Үйлдвэрчний эвлэлд элсэхээсээ өмнө 1894-1899 оны хооронд тэрээр Шашны сургуулийн сурагч байжээ. Тэр санваартан болохын тулд биш, харин ээжийнхээ  хүслээр шашны сургуульд суралцсан байдаг.



6. Тэр маш сайн яруу найрагч.

Сталин шашны сургуульд сурч байх үедээ номонд шунан дурлаж, Шейкспир, Гёте, Уйтман нарын зохиолуудыг уншиж дуусгажээ. Хожим их сургуульд ороод шүлэг зохиож эхэлсэн байна. Түүний бичсэн 5 шүлэг Айворын хамгийн алдартай номын санд хадгалагддаг.



7. Шашны сургуулиа хаяв.

Түүний хувьсгалч үзэл санаа шашны сургуулийн захиргаанд таалагдаагүйн улмаас сургуулиас нь хөөжээ. Хожим их сургуульд элсэн орж Марксизм, Ленинизмийн үзэл суртлаар хүмүүжиж, бурханлаг үзлийн эсрэг болсон гэдэг.



8. Түүний жинхэнэ нэрийг Бесарионис Де Жугашвили гэдэг.

1912 онд Жоржи удмын нэрээ сольж, Сталин буюу гангаар бүтээгдсэн хүн хэмээх утгатай нэрээр овгоо сольсон байна.



9. Анхны гэрлэлт бүтэлгүйтэв.

1903 онд Екатерина Шванид нэрт бүсгүйтэй гэрлэж Яков хэмээх хүүтэй болсон ч түүний дарамт шахалтан дор тэвчихийн аргагүй байдаг байсан тул Яков өөрийгөө буудан хөнөөж, эхнэр нь гэдэсний хижиг өвчин тусаж насан эцэслэжээ.



10. Хоёр дах эхнэр нь амиа хорложээ.

1932 онд Надежда нэрт бүсгүйтэй гэрлэсэн ч мөн л түүний тэвчишгүй авирыг дийлсэнгүй, амиа хорложээ.

Зүүн гар талаас СталиСталин, Надежна нар

11. Тэр гэрэл зураг засаж, өөрчлөх маш чадварлаг авьяастай.

ЗХУ-ын суртал ухуулгын зурагнууд иргэдийн дунд маш их нөлөөтэйг сайн мэддэг байсан учир зураг засаж янзлах түүний амьдралын нэг хэсэг болжээ. Олон түмний дайсан, эсэргүү үзэлтэн ба цаазлуулсан хамтран зүтгэгч нараа зурагнаас тун чадварлаг хасаж чаддаг байв. Доорх зурган дээр Николай Ежов нэрт нууц цагдаагийн хэлтсийн ахлах, Сталинтай ойрын холбоотой байсан ч хожим цаазлуулсан байна.



12. Түүний тархи хэвийн ажилладаггүй байжээ.

Сталины хувийн эмч Александр Мясниковын хэлснээр Сталин шийдвэр гаргахад нь саад учруулдаг тархины сааталтай байжээ. ''Түүний зан авир өөрчлөгдөж, хийж буй үйлдлүүд нь улам харгис хэрцгий болсон. Найз нөхөд, дайснуудаа ялган танихгүй болж, хий юм ургуулан бодож, дэмийрч эхэлсэн'' гэжээ. 



13. Ленин Сталинг жигшдэг байв.

Хэдийгээр Сталин Лениний үзэл бодлыг хэрэгжүүлж, түүний замаар явдаг байсан ч хожим сүүлд Большевик намд элсэж, тэдний дунд нэр хүндтэй болсон нь Лениний зэвүүцлийг хүргэв. Ленин түүнийг олон ааштай, үнэнч бус, бүдүүлэг амьтан хэмээжээ.



14. Түүнийг хорлогдож үхсэн гэлцдэг.

Сталин 1953 оны гуравдугаар сарын 1-нд тархины цус харвалтаар нас барсан. Олон жилийн дараа түүнийг дотоод хэргийн яамны сайд Лоренти Бериа  алсан гэдэг цуу яриа тархаж, 1993 онд  Бериаг Сталиныг хордуулж алсан хэмээн мэдэгдсэн. 10 жилийн дараа түүх судлаачид түүнийг хархны хор ууж, цус харваж үхсэн хэмээн мэдээлсэн байна.


 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна