Нэгдүгээр зэрэглэлийн Төрийн тусгай хамгаалалтад байдаг УИХ-ын дарга М.Энхболдын хувийн болон албаны мэдээллүүд алдагдаж байгаа тул ТТХ-ын газрынхан Цагдаагийн байгууллагад хандсан талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга мэдээллээ. Түүний хэлсэнчлэн Цагдаагийн байгууллага мэдээллийн мөрөөр ажиллаж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Даваасүрэнгийн Ууганбаатар гэдэг хүнийг дээрх мэдээллүүдийг задалсан хэмээн үзсэн аж.
Харин хэрэгт сэжиглэгдээд буй Д.Ууганбаатар нь хамгийн сүүлд УИХ-ын экс дарга Зандаахүүгийн Энхболдтой 04 сарын 4-ны 10.00 цагийн үед холбоо барьснаасаа хойш сураггүй болжээ. Түүний унаж явсан, өөрийнх нь эзэмшлийн 96-90 УНЛ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн автомашин энэ сарын 4-ний 15.00 цагийн орчимд Баянгол зочид буудлын хашаа руу орж зогссоноосоо хойш хөдлөөгүйг Замын цагдаагийн газрын камер тогтоосон байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна