Хүүхдийн мөнгө авах иргэдийн данс руу хүүхдийн тэтгэмжийг урд шөнөөс шилжүүлж эхэлсэн байна. Тэтгэмж олгогдоогүй өмнөх саруудыг нөхөн олгоно гэж яригдаж байсан ч иргэдийн дансанд одоогоор 20 мянган төгрөг буюу нэг сарын мөнгө оржээ.
2016 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өрхийн амьжиргааны түвшний 502.567-гоос дээгүүр оноотой өрхийн хүүхдийн мөнгийг түр зогсоосон бөгөөд Засгийн газрын хуралдаанаар долоодугаар сарын 4-ний хуралдаанаар нөхөн олгох шийдвэр гаргасан.
Энэ мөнгийг арилжааны 13 банкаар дамжуулан олгодог бөгөөд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д заасны дагуу хүүхдийн мөнгийг олгохдоо тухайн хүүхэд заавал өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байх ёстой юм байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна