Хохирогч эмэгтэйн эгч шүүх эмнэлгийн тогтоол болон бусад холбогдох баримтуудыг дэлгэлээ

2017/07/06

УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа өчигдөр мэдэээлэл хийхдээ ''Гурван гал'' эмнэлэг дотор Д.Гантулга гишүүнтэй уулзсан бичлэгийг нийтэд дэлгэж, Д.Гантулга нь уулзалтын төгсгөлд 20 сая төгрөг ширээн дээр үлдээгээд явсан тухай ярьсан юм.

Харин тэрээр өчигдөр шөнө өөрийн цахим хаягаараа дамжуулан шүүх эмнэлгийн тогтоол болон бусад холбогдох баримтуудыг дэлгэлээ. Үүнд:

-БЗД-ийн 1-р хэлтсээс шүүх Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол, 

-Шүүх эмнэлэгт очиж шинжилгээ өгсөнийг нотлох баримт,

-Хэрэг биш болгон хэрэгсэхгүй болгосон БЗД- ын прокурорын тогтоол,

-БЗД-ийн гэрээс авч явсан нотлох баримт болох эд зүйлсийг буцаан өгсөн тэмдэглэлүүд
багтаж байгаа юм. 

Мөн тэрбээр,''Гэрээс авч явсан цагаан хэрэглэл, дотуур хувцсыг Гантулгын найз цагдаагийн хэлтэс дээрээс авч явж угаасан, толбо бүхий хэсгийг хайчилж авсан байгаа юм. Энэ мэт нотлох баримтуудыг устгасан. Гэхдээ маш бохир устгасан. Гантулга аа гүйцэд юм хийхгүй дээ. АХИАД Ч ОЛОН БАРИМТ БАЙНА. БИ БҮГДИЙГ ДЭЛГЭНЭ. ЧИ ЮУ Ч БАЙХГҮЙ ГЭЖ БОДСОН БАЙХ. МАН -ын дарга М.Энхболдод намын даргын хувьд гишүүндээ хариуцлага тооцно гэж итгэн хүсэлт өгсөн. Хариу ирээгүй. БЗД-ын 1-р хэлтэст байцаагчаа солиулах хүсэлт өгсөн. Хариу ирээгүй. Цагдаагийн ерөнхий газарт хамгаалагч гаргаж өгөх тухай хүсэлт өгсөн. Хариу ирээгүй. Ийм байж болдог юм уу. Нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй, баримтуудыг устгаад хэргийг хэрэгсэхгүй болгож болдог юмуу. Би өөрийн зүгээс хуулийнхаа хүрээнд чадах бүхнээ хийсэн. Цаашид ч хийнэ. ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ'' гэсэн байлаа.

Харин хүчингийн хэрэг үйлдсэн гэх Д.Гантулга гишүүн өөрийн цахим хуудсандаа ''Тэвчээрт хязгаар гэж бий. Хэрээс хэтэрсэн гүтгэлэгт няцаалт өгнө'' гэсэн байна.

























С.Тэргэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна