Төв аймагт санал тоолох машин ажиллахаа больжээ

2017/07/07
Төв аймагт санал тоолох автоматжуулсан машин ажиллахаа больж, саналаа хуудсаа уншихгүй асуудал үүсчээ. Иймд СЕХ-ны дэргэд ажиллаж буй тагнуул, мэдээлэл технологийн төв, Харилцаа хорооны зохицуулах хороо гэх мэт арван багийн ажлын хэсэг эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Төв аймгийг зорьжээ. 

Тэд санал тоолох машин эвдэрсэн үү эсвэл саналын хуудаснаас үүдэн гацав уу гэдгийг тогтоох аж. Санал тоолох машин эвдэрвэл гар ажиллагаанд шилжинэ гэж Сонгуулийн тухай хуульд заасан байдаг. Энэ дагуу иргэдийн саналыг үргэлжлүүлэн авч байна, санал авах ажиллагаа зогсоогүй гэж СЕХ-ны удирдлагууд мэдээллээ.  

 Мөн яг одоо уг асуудлаар Төв аймаг дахь санал авах хэсгийн хорооны ажилтнууд хуралдаж байгаа юм байна.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна