Улсын хэмжээнд сонгуулийн ирц 18,83 хувьтай байна

2017/07/07
Сонгуулийн Eрөнхий хорооноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг 12.00 цагийн байдлаар танилцууллаа.

Хоёр дахь шатны санал хураалтын ирц улсын хэмжээнд 18.83 хувьд хүрчээ. Үүнээс аймгуудын хэмжээнд 17.33 хувь, нийслэлд 20.6 хувийн ирцтэй байна. Зургадугаар сарын 26-нд болсон санал хураалтаар 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 21.3 хувьтай байсан бол энэ удаад хоёр хувиар бага байна.

Зөөврийн хайрцгаар 28,544 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс өчигдөр 26086 сонгогч саналаа өгч 91.36 хувьтай оролцсон байна. Гадаадад байгаа сонгогчдын саналыг 4,5-нд авсан бөгөөд нийт 2699 сонгогч саналаа өгч ирц 37.7 хувьтай гарчээ. 

Ирц нэмэгдүүлэх талаар СЕХ, Сонгуулийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажиллаж байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцолж байв. Үүний үр дүнд ирц санасныг бодвол гайгүй сайн гарч байгаа ч нэмэгдүүлэх талаар цаашид анхаарна гэлээ. 

12.00 цагийн байдлаарх ирцийн мэдээг дэлгэрэнгүй харуулбал:

.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна