1. Christina Aguilera
Тэрээр 4 сарын дотор 20 кг жин хасжээ. Яаж вэ гэхээр 90 минутийн эрчимтэй дасгалыг хувийн дасгалжуулагчтайгаа долоо хоногийн таван өдөр нь хийдэг байсан. Тэрээр энэ дасгалаа хүүхдээ төрүүлснийхээ дараа зургаахан долоо хоног хүлээгээд эмчийн хяналтан дор хийж эхэлсэн байна.
2. Kate Hudson
25 орчим кг жинг 4 сарын дотор долоо хоногийн зургаан өдөрт 2-3 цагийн дасгал хийн, зөв хоолны дэглэм барьсанаар хассан байна. Дасгалынхаа үеэр өндөр илчлэг болоод нүүрс ус ихтэй хүнсийг нарийн дэглэмийн дагуу тааруулж хэрэглэдэг байсан байна.
3. Angelina Jolie
Тэрээр охиноо төрүүлснийхээ дараа иогоор хичээллэлсний үр дүнд жингээ хасч чадсан. Мөн хүмүүс түүнийг үүнийхээ хажуугаар сармистай цай ууж байсан нь илүү хурдан үр дүнгээ өгсөн гэж ярьдаг.
4. Uma Thurman
Хүүхдээ төрүүлснээс хойш ойролцоогоор 12 кг жинг 6 долоо хоногийн дотор хассан ба “Биллийг устга” киноныхоо зураг авалтын үеэр сэлмээр тулалдах урлагаар хичээллэж байснаар ийнхүү хурдан хугацаанд үр дүнтэй хаяж чаджээ.
5. Reese Witherspoon
Төрснөөсөө хойш наймхан долоо хоногийн дараагаар сайхан биеэ эргүүлэн олж авж чадсан бүсгүй маань йог, эрүүл хооллолтыг хавсарч хийж байсан ба хажуугаар нь алхах, сэлэх зэрэг хөнгөн дасгалуудыг байнга хийдэг байсан байна.
6. Keri Russell
Тэрээр хүүхдээ хөхөөр сайн хооллож байсан нь хурдан жингээ хаяхад нь тусалсан байна. Хүүхдээ хөхөөр хооллоход өдөрт 500 калори шатаадаг байна. Мөн мэдээж дасгал хөдөлгөөнийг орхигдуулаагүй.
7. Ketrin Zeta Jones
Жирэмсэн байх хугацаандаа нэмсэн 20 гаруй кг жингээ хоолны дэглэмээр хаяж чаджээ. Нүүрс ус ихтэй хоол хүнс бага хэрэглэж, илчлэг сайтай хоолыг нарийн дэглэмийн дагуу идэж байжээ.
8. Jennifer Lopez
Тэрээр ойролцоогоор 20 кг жинг хүүхдээ төрүүлснээсээ хойш хасжээ. Өдөрт 1400 калорийн илчлэгтэй хоолыг дөрөв хувааж иддэг байсан ба хүнсэндээ ихэвчлэн шинэ жимс, ногоо зэргийг хэрэглэдэг байж. Өөрийн зорьсон хэмжээнд хүртлээ мах огт хэрэглээгүй байна. Мөн долоо хоногт 4 удаа 45-75 минутын дасгал хийдэг байжээ.
9. Ciara
27кг идүүдэл жинг 4 сарын дотор хассан дуучин маань саяхан “Dance like we’re making love” дууныхаа клипийг бахархалтай нь аргагүй цацсан билээ. Ерөнхийдөө эрчимтэй боксын дасгалуудыг нүүрс ус бага хэрэглэх хоолны дэглэмтэй хослуулсан байна. Тэрээр өдөрт 3-4 удаа дасгал хийдэг байсан байна. 7 хоногийн 5 өдөрт дасгалжуулагч нь түүнийг үсрэлттэй дасгалуудыг боксын элементүүдтэй хослуулан бүтэн цаг гаруй хийлгэдэг байсан аж.
11. Jessica Alba
Тэрээр “3 2 1 турцгаая” гэх хөтөлбөрийн дагуу туржээ. Хөтөлбөрийн дагуу өдрийн гурван удаагийн хоол хоёр зууш хоёр литр ус уух ёстой байдаг байна. Гэхдээ хоолоо идэхдээ зөвхөн тал порцоор нь идэх ёстой. Өглөөний цайгаа бүү алгас. Хоолондоо ямар нэгэн нэмэлт хачир буюу гич соус гэх мэт зүйлсийг холилгүйгээр ид. Мөн мах сайн идэж цагаан будаа, пастаны оронд бор будаа сайн идэх ёстой байдаг байна. 3 2 1 турцгаая хөтөлбөрийн дасгалын хувьд гурван үндсэн хэсэгт хуаагддаг нэг цагийн дасгал юм. Энэ нь маш эрчимтэй давтамжтай дасгалуудтай ба долоо хоногт 4-5 удаа хийж хажуугаар нь алхах, сэлэх зэрэг хөнгөн дасгал хийдэг байна. Мөн тэрээр хүүхдээ хөхөөр хооллодог байсан нь нэмэр болсон гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна