Наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2017/07/07
Улсын хэмжээнд усанд осолдож амиа алдах тохиолдол нэмэгдэж байна. Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээгээр он гарснаас хойш энэ сарын 06-ны өдрийг хүртэл усанд осолдсон тохиолдол 58 бүртгэгджээ. Үүнээс 13 аймгийн 31 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 46 удаагийн тохиолдлоор 58 хүн амь насаа алдсан байна. Тодруулбал, хүүхэд 12, насанд хүрэгсэд 46 аж. 

Өмнөх оны статистик мэдээгээр зөвхөн наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 11- 13-ны өдрийг хүртэл нийт 9 хүн усанд осолдож эндсэн тоон мэдээ байна. 

Иймд иргэд та бүхэн Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрүүдэд гол усны ойролцоо аялаж, зугаалахдаа бидний өгч буй доорх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж осол, эндэгдэлгүй сайхан наадаарай хэмээн Цагдаагийн ерөнхий газраас зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна