​УИХ-ын даргын хувийн бичлэгүүдийг задруулсан гэх Д.Ууганбаатар олон нийтэд хандлаа

2017/07/07
УИХ-ын дарга М.Энхболдын хувийн бичлэгүүдийг гадагш нь задруулсан гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  албаны зураглаач Д.Ууганбаатар анх удаагаа фэйсбүүкээр Live бичлэг хийж, өөрийгөө уг хэрэгт ямар ч холбогдолгүй гэм буруугүй гэдгээ олон нийтэд хандаж хэллээ.

Тэрбээр,  “Сайн байцгаана уу? Намайг Даваасүрэнгийн Ууганбаатар гэдэг. Би УИХ-ын тамгын газар ажилладаг. Зураглаач ажилтай. Гадуур, сошиал ертөнцөөр миний тухай нилээдгүй их материал гарч байна. Бичлэг зарсан, бичлэг тараасан гэж. Анх “Аархал” гэдэг нэвтрүүлэг гарснаас хойш намайг Тагнуулын газар аваачиж дуудаж, байцаалт авсан.  Би байцаалтаа өгсөн. Холбогдолгүй гээд гарсан. Дараа нь мэтгэлцээний бичлэг гарахад ба намайг задруулсан гээд шалгасан.

Намайг энд тэнд өгсөн гээд байна. Би ямар ч бичлэг гаргаагүй. Ямар ч видео дүрс хэнд ч өгөөгүй. Мэтгэлцээнийг би бичээд өрөөнөөсөө гарахаасаа өмнө Их хурлын хэлтсийн дарга Батбаатартаа өгсөн. Үүнтэй холбоотойгоор намайг дагаж, шалгаж байгаа юм байна.

Би үнэхээр  айдастай байна. Надад хэцүү байна. Гэхдээ би аюулгүй газар байна. Үүнтэй холбоотойгоор нэг юм хэлэхэд манай гэр бүлийг манай эхнэрийг эрүүгийн цагдаа дээр өчигдөр авч явж байцаасан байна. Сая бас аваад явж байна гэнэ. Мөн манай  ээжийг байн байн байцааж байна гэнэ. Би ямар нэгэн юм юу ч аваагүй. Ямар  нэгэн юм юу ч зараагүй. Надад үнэхээр айдастай байна” хэмээн ярьжээ.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна