Б.Шижирбат Америкчуудыг гайхшруулсаар явна

2017/07/09

Монгол HD телевизийн “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлэгт график дизайныг бүжигтэй хослуулан оролцож, үзэгчдийн гайхшралыг төрүүлж, олонд танигдсан бүжигчин залуу Б.Шижирбат Авьяаслаг Америкчүүд буюу America's got Talent-д оролцож байгаа ажээ. 

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа America's got Talent-д оролцож буйгаа зарлан, “Их зүйл битгий хүлээгээрэй” гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. 

Түүний график дизайныг чадварлаг ашиглан, Монголчуудын таашаалыг хүртсэн үзүүлбэрийг дэлхий дахинаа 49сая хүн үзсэн гэдэг мэдээлэл байдаг. 

С.Тэргэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна