Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас сэрэмжлүүлэг хүргэж байна

2017/07/09
ОХУ-д 3-12 насны 12 хүүхэд гэнэт нас баржээ. Бүх хүүхдүүд эм, эмийн бүтээгдхүүний хүчтэй харшлын урвалын хохирогч болсон нь тогтоогдсон байна.

Тэдгээр хүүхдүүдээс нэг нь ч эмнэлэгийн тусламж авч чадалгүйгээр гэртээ эсвэл замдаа түргэн тусламжийн тэргэн дотор нас барах хүртэл эмийн урвал хүчтэй үйлчилсэн байна.

Хүүхдүүдийг үхэлд хүргэсэн эмүүд нь АМОКСИЦИЛЛИН, КАПЕСУЛ, ИБУПРОФЕН СУСПЕНЗИЯ, АЛКЛОФЕНАК, СУМАМЕД, ИНГАЛИПТ, АНТИСЕПТ, ИНФЛЮЦИД, ХҮҮХДИЙН ПАНАДОЛ, САНАСОЛ байх магадлал өндөр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Орос улсын цагдаагийн газраас үхлийн учир шалтгааныг нарийн тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хууль бусаар эмийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн оруулж ирдэг хуурамч эм болох нь тогтоогдсон байна.

Хэрэв гэнэт хүүхдүүд тань хуурамч эм хэрэглэснээс болж, харшлын урвалын шинж илэрвэл 0,5-1 КЕТОТИФЕН эсвэл 10-15 дусал ФЕНИСТИЛ өгөхийг зөвлөж байна.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна