Улаанбаатарт 25-27 хэмийн дулаантай

2017/07/10
Улаанбаатар хот:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Төвийн аймгуудын баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 22-27 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээллээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна