Пакистан Энэтхэгт эсэргүүцэл илэрхийлжээ

2017/07/10
Пакистаны гадаад харилцааны яам Энэтхэгээс Пакистанд суугаа тусгай төлөөлөгчийн орлогчийг дуудан уулзаж, 8-нд хоёр тал тулалдсан явдалд Энэтхэгийн талд эсэргүүцэл илэрхийлж, хоёр талын 2003 онд тохиролцсон гал зогсоох хэлэлцээрийг баримтлах шаардлагыг Энэтхэгийн талд тавьжээ.

Пакистаны гадаад хэргийн яам 9-нд мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Энэтхэгийн цэрэг 8нд Кашмерийн хяналтын шугамын ойролцоо Пакистаны тал руу гал нээж, Пакистаны энгийн 5 иргэний амийг хөнөөсөн байна. Энэ хэрэг болон гал зогсоох хэлэлцээрээс няцсан бусад хэргийг шалгахыг Пакистаны тал Энэтхэгээс шаардаж, НҮБ-гаас Энэтхэг, Пакистанд суугаа цэргийн ажиглагч зохицуулах үйлдэл үзүүлэхийг уриалсан байна.

8-нд Энэтхэг Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Маниш Мехта: Пакистаны цэрэг мөн өдрийн өглөө Энэтхэгийн Кашмерийн хяналтын бүс рүү гал нээсэн бөгөөд Энэтхэгийн цэрэг даруй хариу цохилт өгсөн гэжээ.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна