Зөгийний талаар таны хэзээ ч төсөөлж байгаагүй хачирхалтай 11 баримт

2017/07/10
Зөгий ургамалд тоос хүртээдэг. Мөн хүн төрөлхтнийг зөгийн балаар хангадаг.
Тэдний тухай таны мэдэхгүй илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэе.

1. Тэдний хатгуур зарим талын ашигтай шинж чанартай

Зөгийн хатгуурнаас ялгардаг А токсин мелиттин буюу хортой шүүрэл нь  ХДХВ өвчнөөс урьдчилан сэргийлдэг байж болзошгүй хэмээн эрдэмтэд гүнзгийрүүлэн судлаж байгаа ажээ. Мелиттин ХДХВ-ын хамгаалагч бүрхүүлийг хатгаж, уг вирусыг ор мөргүй устгадаг байна.

Вашингтоны их сургуулийн эрдэмтэд зөгийн хорт шүүрлийг урьдчилан сэргийлэх тосон түрхлэг хийхэд ашиглах гэж байгаа ажээ.

Мөн зөгийний хатгуур нь үе мөчний өвдөлтийг намдаадаг байна. Сао Паулагийн их сургуулийн эрдэмтэд зөгийн хорт шүүрэлд байх молекүл нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйг баталжээ.

Холбоотой Зураг

2. Зөгийнүүд үргэлж шаргуу хөдөлмөрлөдөг

Сэрүүн улиралд ажилчин зөгий 9 сар амьдардаг.  Гэвч дулааны улиралд зургаан 7 хоногоос дээш амьдардаггүй байна. Үхэн үхтлээ ажилласаар дуусдаг ажээ.

Холбоотой Зураг

3. Ажлаа солих үед нь тэдний тархины сэтгэл хөдөлгөөний байдал өөрчлөгддөг

Зөгийнүүд өөр өөр ажил хийхээр зохион байгуулагдсан байдаг. Скаут зөгийнүүд цэцгийн мандал хайж, адал явдалд явдаг. 2012 онд хүн төрөлхтний олж нээсэн цэрэг зөгийнүүд насан туршдаа хамгаалагч, харуулын үүрэг гүйцэтгэдэг.Жирийн бал цуглуулагч зөгийнүүд өөрийн амьдралынхаа турш хэд хэдэн ажил сольдог бөгөөд чингэхдээ шинэ ажлыг амархан хүлээж авч, ажилладаг нь тэдний тархи сэтгэл хөдөлгөөний байдлыг өөрчилдөг гэдгийн баталгаа юм.

bee work зурган илэрцүүд

4. Тэдний тархи цаг хугацааг үл хайхардаг

Залуу зөгийнүүдэд зориулагдсан ажлыг хөгширч яваа зөгийнүүд хийхэд тэдний тархи хөгширхөө больдог.  Тэдний хөгшрөлт эсрэгээрээ явагдаж эхэлдэг ажээ. Жишээ татвал, дугуй унаж буй хөгшин хүнд залуу болсон мэт мэдрэмж төрнө. Яг үнэндээ бие махбодийн хувьд залуужсан зүйлгүй ч тархи нь залууждаг.

Аризонийн их сургуулийн эрдэмтэд зөгийний цаг хугацааг няцаадаг энэхүү чадварыг ашиглан зөнөглөх өвчнийг эмчлэх шийдэл олохоор судалж байгаа аж.

bee work зурган илэрцүүд

5. Тэд хүн төрөлхтний өнөөг хүртэл өвчнийг эмчилж ирсэн аргуудыг өөрчилж байна

Үүрээ модонд бэхлэхийн тулд зөгийнүүд улиангар модны давирхайг болон мөнх ногоон модны давирхайнуудыг ашигладаг.Зөгийнүүд давирхайг завсар бөглөж, тогтоох цавуу болгож ашигладаг бол хүмүүс давирхайг бактери устгах зорилгоор ашигладаг.

Зөгийн үүрнээс авсан давирхай хоолойн өвчин, хорт хавдрын өвдөлт, тэмбүү өвчин, ханиад, шүдний цоорол болон толбот үлд зэрэг олон өвчнийг анагаах шидтэй ажээ.

bee medicine зурган илэрцүүд

6. Тэд хүний царайг ялган таньж чаддаг

Бал цуглуулагч зөгийнүүд бидэнтэй адил нүүрний хувиралтай. Хөмсөг, уруул болон чихээ хамтад нь хөдөлгөж нүүрний хувирал үүсгэдэг. Энэ нь компьютерийн эрдэмтдэд хүний царайг таньж ажилладаг шинэ технологи бүтээхэд том туслалцаа үзүүлж байгаа ажээ.

bee face зурган илэрцүүд

7. Тэдэнд өөрсдийн гэсэн зан авир бий

Зөгийн үүрэнд хүртэл ажилсаг зөгий, ажлаас бултдаг зөгий гэж байдаг. Зарим зөгийнүүд баяр баясгалантай зүйлсийн араас явдаг. Зарим зөгийнүүд илүү ичимхий байдаг байна. Иллиной их сургуулийн эрдэмтдийн 2011 оны судалгаагаар эсэргүүцэлтэй тулгарсан зөгий гунигласныг үзээд зөгийнүүдэд мэдрэмж байдаг байж болзошгүй хэмээн дүгнэсэн байдаг.

Холбоотой Зураг

8. Тэдэнд Викингүүдтэй адил зүг чигээ олох ухаан бий

Зөгийнүүд нарыг луужин болгож ашигладаг. Үүлэрхэг үед тэд өөр бусад байгалийн шинжийг ажиглан мэдээд зүг чигээ олдог.

bee disney зурган илэрцүүд

9. Тэд математикийн хичээлд маш сайн

Та өдөр 6 дэлгүүрээр орох хэрэгтэй байв. Дэлгүүрүүд бүгд өөр өөр газар байршилтай. Хамгийн богино хугацаанд хамгийн богино замыг туулан хэрхэн даалгавраа биелүүлэх вэ? Зөгийнүүдийн хувьд тэд хамгийн богино хугацаанд ойр замаар маш олон цэцгүүд дээр очин үүргээ биелүүлдэг байна.

bee  зурган илэрцүүд

10. Цуврал алуурчдыг зөгийгөөр дамжуулан олж болно

Алуурчид яг л зөгий шиг аашилдаг. Гэртэйгээ ойр газар гэмт хэрэг үйлддэг, гэвч хөршүүддээ сэжиг авхуулахгүйн тулд тэднээс жаахан хол газар. Үүнтэй ижлээр зөгийнүүд ургамлын тоосыг үүртэйгээ ойрхон атлаа махчдад сэжиг авхуулахгүйгээр хол байрлуулдаг байна. Тэдний зан чанарыг судалснаар гэмт хэрэгтнүүдийг илүү амархан баривчилдаг болсон байна.

Холбоотой Зураг

11. Тэд бол ажил олгогчид юм

Зөвхөн Америкчууд л гэхэд жилд 130,000,000 кг зөгийн бал иддэг гэсэн тооцоо байдаг. АНУ-ын нийт ургацын 80%-д зөгий тоос хүртээдэг байна. Үүнээс үзвэл зөгийнүүд жилд дунджаар 20 тэр бум долларын үнэ бүхий ургац тарианд тоос хүртээдэг ажээ.

Холбоотой Зураг
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна