Улаанбаатарт 28-29 хэм дулаан

2017/07/12
 Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, говийн бүсийн нутгаар  хурц нартай, бүгчим халуун байх  тул наршихаас болгоомжлохыг анхааруулж байна.
 
2017 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ:
 
 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна