Өнөөдөр "Silence White "электро хөгжмийн наадам болно

2017/07/12
Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Микс Прожек” ХХК 9 дэх удаагаа 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Соёл, амралтын хүрээлэнд “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд оройны 8 цагаас эхлэн шөнийн 3 цаг хүртэл үргэлжлэх ба тасалбарыг www.ticket.mn  болон Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс авах боломжтой аж. Тасалбар 20,000₮-ийн үнэтэй ба хоёр ширхэг тасалбар авбал 30,000₮-өөр зарагдах аж. 

Энэ удаагийн наадмаар Монгол орны байгалийн сайхныг нийт иргэд төдийгүй гадны жуулчдад илтгэх зорилготойгоор “Ус, Агаар мэт” гэсэн агуулгын дор зохион байгуулж байна. “Сайлан свайт” электро хөгжмийн наадам нь олон нийтэд техник,  технологийн шинэ шийдлүүдийг анхлан таниулж, соёлын трэнд бүтээгдэхүүнийг бий болгон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн зохион байгуулж байгаагаараа онцлог бүхий томоохон наадам юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

No automatic alt text available.

Image may contain: 1 person

Image may contain: 2 people, wedding

 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна