Сэлэнгэ, Төв аймгийн нутагт гарсан түймрийг унтраах ажлын явцын талаар Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдтай Ж.Эрдэнэбаттай утсаар ярьж, мэдээлэл авчээ. Ерөнхийлөгч Х.Баттулга төрсөн нутаг болох Баянхонгор аймагт ажиллаж байгаа аж.
Ерөнхий сайдын Ерөнхийлөгчид өгсөн мэдээллээр "ОБЕГ бүрэн бүрэлдэхүүнээр түймрийн бүсэд ажиллаж байгаа тул гал сөнөөгчөө нэмэх биш уулын оройд гарсан түймрийг унтрааж чадах техник илүү хэрэгтэй байна" гэдгийг онцолж хэлжээ. ОБЕГ-ын удирдах албан хаагчдын зүгээс "Түймэр унтраадаг зориулалтын онгоцгүйгээр тэмцэхэд хүнд байна" байгааг хэлжээ. Төсвөөс зардал гаргах асуудлыг Засгийн газар яаралтай хуралдаж шийдэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна