Гал түймэр унтрааж байгаа албан хаагчид, энгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх тусламжийн цуваа үргэлжилсээр байна

2017/07/16
Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумд, Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр болон Төв аймгийн Батсүмбэр суманд асч буй түймрийг унтраахад Онцгой байдлын албаныханд дэмжлэг үзүүлэх тусламжийн цуваа үргэлжилсээр байна.

Тухайлбал, Хаан банк 10 сая төгрөгийн хандив өргөх болжээ. Мөн уг үйл ажиллагаанд нэгдэх хүсэлтэй иргэдийн хандивыг өөрийн банкан дахь 5163118080 ( Хаан банк сан) дансанд цуглуулж эхэлсэн байна.
 
Мөн Мобиком Корпораци түймрийн голомт дээр цаг наргүй ажиллаж байгаа гал сөнөөгчдөд 32 сая төгрөгийн үнэ бүхий гал унтраах багаж хэрэгслээр туслах болсон байна. Энэхүү тусламжийн багцад 50 ширхэг үлээгч аппарат, 50 ширхэг усаар шүршигч төхөөрөмж болон сансрын холбооны Иридиум үйлчилгээний 5 сая төгрөгийн эрх багтаж байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна