​Сэтгэл зүйч Г.Наранбаатарын танд өгөх шилдэг 15 зөвлөгөө

2017/07/16
...Амжилтанд хүргэдэг түлхүүрийн талаар би мэдэхгүй. Харин амжилтгүй байлгах түлхүүр бол бусдад таалагдах хүсэл юм...

1.    Хэн ч маргаашаа мэдэхгүй. Маргааш гэдэг өдөр ямар сайхан зүйл авчрахыг хэн ч таашгүй. Бууж өгөлгүй урагшаа л яв. Амьдрал таныг шагнах болно.

2.    Хүмүүс хэн нэгнийг гаднах байдлаар нь дүгнэдэг. Бусад хүмүүс чамайг дорд үзсэн ч чи үг үйлдлээрээ өөрийгөө хэн бэ гэдгээ л харуул. Мөн өөрийгөө хэзээ ч битгий гол.

3.    Өнгөрсөн амьдралаас ирээдүйн амьдрал чухал. Тиймээс урагшаа л харж яв.

4.    Өнөөдөр хүнд хэцүү байгаад таларх. Учир нь тэр бэрхшээл ирээдүйн чамайш бэлтгэж байна гэсэн үг.

5.    Бид хувцаслалтаараа үлгэр жишээ болдог. Эмх цэгцтэй хувцасласнаараа хүүхэддээ нямбай байдалд сургадаг. Хайш яайш хувцаслачихаад хүүхдээ цэгцтэй бай гэж загинах нь утгагүй зүйл. Мөн миний хувцаслалт миний гэр бүлийг тодорхойлдог.

6.    Хэн ч намайг ямар жаргал зовлон туулж туршлага хуримтлуулсныг мэдэхгүй. Ганцхан би л мэднэ. Тиймээс тууштай байж өөрийнхөө юу чаддаг гэдгийг бусдад ойлгуул.

7.    Хүний төлөвшил , хүмүүжил , ирээдүйд ямар замаар алхахыг бага , дунд ангийн багш нар чухал нөлөөтэй.

8.    Хийж байгаа зүйлээ ашиг орлого гэж бодолгүй , өөрийн хийж буй зүйлдээ бүх зүйлээ зориулж сур. Тэгвэл амьдрал урагшилдаг юм.

9.    Ажил дээр ямар ч асуудалтай байсан гэрийнхээ гадна гээх ёстой.

10.    Таныг муулж , ард ярьж буй хүмүүс хойноо л муулж бай. Тэд таны урд гарч чадахгүй учраас л араас чинь ярьж байгаа шүү дээ. Яригдаж байгаа бол та урд нь л байна гэсэн үг.

11.    Өөрийн байгөө бүх зүйлдээ талархаж яв. Та гуталгүй байгаадаа бухимдаж болох ч хөлгүй хүний хажууд хамгийн азтай хүн.

12.    Бид ихэвчлэн амьдралын хүнд хэцүү бүхнээс гоё сайхан сургамжуудыг авсан байдаг.

13.    Хүн өөрийгөө бусадтай харьцуулснаараа өөртөө итгэх итгэлээ , ирээдүйн хүсэл эрмэлзлээ гишгэж байдаг.

14.    Хүүхэддээ зарцуулах мөнгөө 2 дахин багасгаад хамтдаа өнгөрүүлэх цагаа 2 дахин ихэсгэ

15.    Хэцүү байна гэдэг боломжгүй гэсэн үг биш. Дахин жаахан хичээ л гэсэн үг. Тэгэхээр таны амьдралын аливаа нэг зүйлд асуудал байгаа бол бүү бууж өг. Шийдэл үргэлж танд байдаг. Амьдрал хүнд дааж давшгүй зовлонг өгдөггүй. Бид давж чадах учраас л зовлон байгаа гэж боддог. Тэгэхээр битгий бууж өг. Маргааш гэдэг зүйлийг таашгүй. Улам их хичээх хэрэгтэй. Өнөөдөр та гунигтай байж болно. Маргааш танд аз жаргал ирнэ гэдэгт итгэх итгэлтэй байгаарай. Энэ итгэл таныг урагш алхуулна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна