НӨАТ-ын сугалаагаар 12,485 азтан тодорчээ

2017/07/17
НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 16-нд болж, 12 мянга 485 азтан тодорчээ.

Сугалаагаар 20 сая төгрөгийг нэг, 4 сая төгрөгийг 8 азтан тус тус хожжээ. Түүнчлэн 113 азтан 500 мянга, 1130 азтан 100 мянган төгрөг хожсон бол 20 мянган төгрөгийн азтанаар 11 мянга 233 иргэн тодорсон байна.

Харин энэ сард Супер буюу 350 сая төгрөгийн азтан тодроогүй байна. Тиймээс дараагийн сугалааны Супер азтаны шагналын сан 400 сая болж өсөх юм.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна