''Аладдин'' кинонд Жасмины дүрд хэн дуу оруулах вэ?

2017/07/17
Диснейн шинээр хийж буй ''Аладдин'' кинонд гүнж Жасмины дүрд Наоми Скоттыг тоглуулахаар яригдаж байгаа ажээ.  Харин үзэгчид Наомиг тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Учир Наоми өөрөө Араб гаралтай бус харин Энэтхэг, Английн эрлийз гаралтай гэнэ.

Наомиг Жасминд тохирохгүй хэмээн үзэж буй хүмүүс өөрсдийн дургүйцлийг цахим орчинд ил тод гаргаж байгаа ажээ. Тэдний хэлж буйгаар бүх бор арьст хүмүүс гарал угсаа хамаагүй, нэг нэгнийгээ орлон тоглодог байж болохгүй гэнэ.

Харин Аладдины дүрд 25 настай Эван Жоги тоглохоор болсон байсан ч түүний оронд Мена Массаудыг сонгожээ. Жогиг тоглуулахгүй болсон шалтгаан нь мөн л түүний араб гаралгүйн улмаас болсон аж.

Мена Массауд

Аладдин хүүхэлдэйн кинон дээр гардаг шидэт бирдийн дүрд жүжигчин Вилл Смит дуу оруулахаар болсон гэнэ. 1992 онд анх гарсан хүүхэлдэйн киноны бирдийн дүрд жүжигчин Робин Виллиамс дуу оруулж байсан билээ. 



С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна