"Бичин гарагийн дайн" УСК ашиг орлогоороо тэргүүлж байна

2017/07/17
"20th Century Fox"-ийн бүтээл "Бичин гарагийн дайн" кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкт орлогоороо тэргүүллээ. Харин "Sony Corporation"-ийн бүтээл "Хүн аалз эргэн ирсэн нь" кино жагсаалтын эхний байраа алдаж, хоёрдугаарт бичигдэх болсон байна. "Comscore"-ийн мэдээлснээр "Бичин гарагийн дайн" кино АНУ, Канадын кино театруудаас 56.5 сая ам.долларын орлого олсон байна.

Харин "Хүн аалз"-ын шинэ анги 45.2 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалжээ. Энэхүү хоёр кинонд кино шүүмжлэгчид аль алинд нь өндөр үнэлгээ өгч буйг шинжээчид онцолж байна. Үүнээс гадна шинээр нээлтээ хийсэн "Broad Green Pictures"-ийн бүтээл, аймшгийн төрлийн "Wish Upon" кино 5.6 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн долоодугаар байрт бичигджээ. Түүнчлэн ирэх долоо хоногт нээлтээ хийх, дэлхийн хамгийн өндөр орлоготой кино найруулагчдын нэг Кристофер Ноланийн найруулсан түүхэн сэдэвт "Dunkirk" кино үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна. Харин энэ зун "Hollywood"-ийн кинонууд өмнөх оныхтой харьцуулахад бага орлоготой байгааг шинжээчид онцолжээ.

Х.Нэргүй
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна