Ерөнхийлөгч Х.Баттулга хотын төвд амьдарч, ажилдаа алхаж явах сонголтыг хийсэн

2017/07/17
Саяхан сонгогдсон Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулга үе үеийн төрийн тэргүүдийн амьдардаг Их тэнгэр цогцолборт амьдрахаас татгалзан оронд нь Маршал Хауст амьдрахаар болжээ.  Учир нь шинэ ерөнхийлөгч Их тэнгэрт амьдарч цагаа үрж, замын түгжрэл үүсгэхгүйн тулд Нэгдүгээр сургуулийн хажуу талд байрлах Ерөнхийлөгчийн Өвлийн ордонд байрлахаар болсон аж.

Х.Баттулга хотын төвд амьдарч ажилдаа алхаж явах сонголтыг хийсэн нь энэ аж.  Ерөнхийлөгчийн өвлийн ордон буюу "Маршал харш" нь хотын төвд хэн бүхний мэдэх Нэгдүгээр дунд сургуулийн зүүн талд байрлах хоёр давхар байр юм. Энэ байр нь 1947 онд ашиглалтад орсон бөгөөд анх Маршал Х.Чойбалсанд зориулж барьж байжээ. Энэхүү харш нь люкс өрөө 2, хагас люкс өрөө 1, энгийн өрөө 4, нэг ээлжинд 50-80 хүн хүлээн авдаг зоогийн газартай юм. 

Маршал харш зурган илэрцүүд
 
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна