Эдгээр зурагнууд таныг хэн гэдгийг тодорхойлно

2017/07/17

Доорх зурагнууд таны амьдралыг харах өнцөг болон дотоод ертөнцийн тань талаар илүү их зүйлийг хэлж өгөх болно. Та зурагнуудыг нэг удаа хараад, хамгийн түрүүн юу харагдсанаа уншаарай. Тайлбарыг доор орууллаа.



Машин

Эрх чөлөө болон өөрийнхөөрөө байх, юмсыг өөрийнхөөрөө хийж гүйцэтгэх нь таньд маш их чухал.
Машин нь зурагны нэг жижиг хэсэг болж орсон байгаа. Тиймээс та маш нарийн ажигламтгай, жижиг зүйлсд анхаарлаа хандуулдаг хүн юм. Та амьдралд аливаа нэг зүйл тохиолдоход жижиг зүйлсэд анхаарлаа хандуулж, том зүйлсийг орхигдуулдаг. Энэ нь таныг буруу шийдвэр гаргахад хүргэдэг тохиолдол олонтаа.

Дуран барьсан хүн

Хэрвээ та дурантай хүнийг харсан бол жижиг чухал зүйлсийг ажилалгүй томоохон зүйлүүдэд ач холбогдол өгдөг хүн юм. Та нэг удаа хараад л юмсыг бүхэлд нь тогтоох чадвартай.

А үсэг

А үсэг цайвар өнгөөр бичигдсэн байгаа ч та хамгийн түрүүнд А үсгийг харж чадсан бол та гоц хүн юм. Хүн болгоны анзаараад байдаггүй зүйлсийг олж харах чадвар танд заяажээ. А үсэг хамгийн түрүүнд олж харсан хүмүүс мөрдөн байцаах ажил хийхэд хамгийн тохиромжтой байдаг байна.



Хэрвээ та эмэгтэй бөгөөд эмэгтэй хүний царайг түрүүлж харсан бол: Та баяр хөөртэй, өөдрөг, өөртөө итгэлтэй хүн. Эмэгтэйн царайн дээшээ харсан байгаатай адил та ч бас үргэлж сайныг харж, найдаж явдаг. Ихэвчлэн дотоод амар амгалан зонхилсон, эерэг бодолтой хүмүүс байдаг байна.

Хэрвээ та эрэгтэй бөгөөд эмэгтэй хүний царайг түрүүлж харсан бол: Та эсрэг хүйсийн хүндээ бүх анхаарлаа хандуулдаг. Та тэднээс маш их хамааралтай. Таны амьдральд аз жаргал, эсвэл гунигийг зэрэг авчирдаг , таныг ихээр шаналгадаг эмэгтэй байна. Та өөрийг тань  байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хүнтэй хамт байх цаг болсныг илтгэнэ. Өөрийн ирээдүйд анхаарлаа хандуулсан нь дээр ажээ.

Хэрвээ та эмэгтэй бөгөөд эрэгтэй хүний царайг түрүүлж харсан бол: Та мөрөөдлийн ханхүүгээ хүлээж байна. Эсвэл та аль хэдийн учирсан мөрөөдлийн залуутайгаа харьцахыг хүсэж байна. Эрэгтэйн царай хайр болон хайрын амьдралд тань гарах эерэг өөрчлөлтүүдийг илтгэдэг.

Хэрвээ та эрэгтэй бөгөөд эрэгтэй хүний царайг түрүүлж харсан бол: Таны амьдралд таны бодлоос гарахгүй байгаа нэг залуу байн. Тэр таниас зарим зүйлээрээ илүү байж болно. Энэ бол мэдээж атаархал биш ч та өөрийн амьдралдаа анхаарал хандуулж, өөрийгөө шаналгах зүйлийн тухай хэт их бодохгүй байхыг хичээгээрэй.



Матар

Та байгальтай их ойрхон хүн юм. Та бодитоор сэтгэдэг тул үргэлж амьдралд тань ямар эрсдлүүд гарч болох тухай, тэдэнтэй яаж тэмцэх талаар бодож явдаг. Заримдаа гутранги бодлууддаа дарлагддаг.  Жижиг эырэг зүйлсийн тухай биш муу муухай зүйлс, эрсдлүүд дээр таны бодол төвлөрдөг.

Завь

Та маш бүтээлч, ажигч хүн. Нэг удаа хараад л энэ зурган дээрээс завь олох хэцүү. Энэ нь таныг маш ажигч, жижиг зүйлсийг орхигдуулалгүй хардаг гэдгийг баталж байна.  Та ямар ч асуудалд маш онцгой, зөв гарц шийдлийг олж чаддаг.



Хөгшин эрэгтэй

Та сэтгэлийн хөдлөл ихтэй, бусдын зовлонг ойлгодог хүн. Та тархиныхаа баруун талыг түлхүү ашигладаг. Бүтээлч, урлагт хайртай хүн.

Эмэгтэй хүн

Хэрвээ та эмэгтэй хүний төрхийг түрүүлж харсан бол тархиныхаа зүүн талыг түлхүү ашигладаг. Та ирээдүйдээ найдаж, юмсыг өөдрөгөөр хардаг. Таны эргэн тойронд буй хүмүүс таны эерэг энергинд хайртай байдаг.



Баганууд

Хэрвээ та багана олж харсан бол таны бодол болон ертөнцийг үзэх үзэл тань таныг хүссэндээ хүрэхэд саад болж байна.

Баганы хооронд хүний дүрс

Та хүмүүст их ач холбогдол өгдөг. Юунд ч хоригдож, хязгаарлагддаггүй. Бусад хүмүүсийн танд гаргаж буй зан авир, тэдний хэлэх үг танд хамгийн чухал байдаг.
 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна