Наранд түлэгдсэн арьсыг хэрхэн эмчлэх вэ?

2017/07/18

Зуны нарлаг өдрүүдэд амралт зугаалгаар явж аялахдаа наранд түлэгдэж борлох тохиолдол цөөнгүй байдаг. Ялангуяа эмзэг, нимгэн арьстай хүмүүс амархан улайж түлэгддэг. Тэгвэл яг эдгээр өдрүүдэд танд хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна!

1. Хүйтэн шүршүүрт орох.



Түлэгдэж хорссон арьсыг хүйтэн шүршүүрээр өвдөлтийг нь намдаах хэрэгтэй. Мөн зөөлөн бие угаагчаар хөнгөн дарж угаагаарай. Чийгшүүлэгчтэй биеийн шингэн саван хамгийн тохиромжтой.

2. Нүүр болон биеэ сайтар чийгшүүлэх.



Уснаас гарсан даруйдаа яаралтай арьсаа чийгшүүлэх хэрэгтэй. Арьс эмзэг байгаа энэ үед тэжээл өгөх, чийгшүүлэгчтэй тос түрхэх нь арьсыг хурдан нөхөн төлжүүлж тайвшруулах болно.

3. Уруулаа ч мөн чийгшүүл.



Бид нүүр болон биендээ анхаарал хандуулдаг ч уруулаа мартах үе бий. Нарны хамгаалалттай уруулын бальзам түрхэх нь ганц нарнаас хамгаалахаас гадна үрчлээнээс сэргийлдэг юм шүү.

4. Ус уух.



Амны цангааг тайлахаас гадна ус гэдэг бидний бие эрүүл мэндэд сайн бөгөөд арьсыг чийгшүүлж өгдөг. Та өглөө бүр бүлээн ус ууж заншаарай.

5. Алое гель түрхэх.



Онцгой түлэгдсэн хэсгүүдэд энгийн биеийн тос түрхэхээс гадна алое гель түрхэх нь арьсыг хурдан нөхөн төлжүүлж, сорвигүй эдгэхэд туслах болно. Түлэгдсэн хэсэгтээ түрхэхэд сэрүү татсан таатай мэдрэмж төрүүлж асуудлыг тань шийдэх болно.

С.Тэргэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна