Өнгөрсөн 7 хоногт болсон Game of Thrones цувралын 7-р бүлгийн улаан хивсний ёслолд Аряа Старкын дүрийг бүтээсэн 20 настай жүжигчин Мейси Виллиамс өөрийн найз залуугийн хамтаар хүрэлцэн иржээ.
Залуу хосууд энэ оны хоёрдугаар сард үерхэж буйгаа өөрсдийн инстаграм хуудсуудаар дамжуулан олон нийтэд зарласан байна.
Мейси 2016 онд InStyle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн найз залуу Олли Жексоныг алдартай биш, энгийн л залуу хэмээн тодотгож байсан билээ.
Тэрээр хэлэхдээ : ''Би алдартай жүжигчин залуустай найзлаж, үдэшлэгт явдаггүй. Надад жирийн хүмүүс илүү таалагддаг'' гэсэн байна.
Мейси найз залуутайгаа ахлах сургуульд сурч байхдаа танилцсан гэнэ. Тэд 2015 оны эхэн үед үерхээд өнөөдрийг хүртэл хамт байгаа ажээ.
Мейси найз залуугаа OJ буюу нэрнийх нь эхний үсгүүдээр хочилж дууддаг бол Олли Мейсиг Raindrop буюу борооны дусалхан хэмээн өхөөрдөн дууддаг байна.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна