22 настай хятад бүсгүй интэрнетийг байлдан дагуулж байна

2017/07/18

Хятадын Чендү хотод амьдардаг бүсгүй оффис доторх тоног төхөөрөмж, гарын доорх цахилгаан хэрэгслүүдийг ашиглан төрөл бүрийн хоолнуудыг хийдэг. Жишээлбэл:

Компьютерийн гадарга дээр шарвин хайрсан;



Уурын индүүн дээр бууз жигнэсэн;



Ундааны лаазанд попкорн бэлдсэн гэх мэт.



Тэрбээр өөрийн хоол хийж буй бичлэгээ цахим орчинд байршуулахаас өмнө хүртэл оффис дотроо хоол хийдэг байжээ. Гэхдээ одоогийх шигээ өвөрмөц содон аргаар бус . Жишээлбэл: Данхан дотор банш чанах гэх мэт.

Тэрбээр нэг өдөр хувцас индүүдэж байгаад үхрийн мах индүүгээр болгож идэх санаа олжээ. Ингээд Ms Yeah анхны бичлэгээ хийн интэрнетэд байршуулжээ.



Тэрбээр олон бичлэг интэрнетэд хийх бодолгүй байсан ч түүний анхны бичлэгийг маш олон хүн үзэж, тэдэнд таалагдсан байсан учраас үргэлжлүүлэн бичлэг хийсээр байгаа аж.

Тэр дөрөвхөн сарын өмнө өөрийн цахим хуудсыг ажиллуулан бичлэгээ түгээж эхэлсэн ч өнөөдрийн байдлаар 1,6 сая шүтэн бишрэгч, дагагчидтай болжээ.

Тэр өөрийн бүх бичлэгээ ажлын цагаар, жинхэнэ оффистоо бэлтгэдэг. Нэг бичлэг цахим хуудсандаа оруулахын тулд хагас өдөр шаардлагатай болдог байна.



Ms Yeah бүтээлч, шинэ санаа олдог хэлтэст ажилладаг. Түүний бичлэгэн дээр гардаг хүмүүс бол түүний жинхэнэ хамтран ажиллагсад.



Хамтран ажиллагсадад нь түүний бичлэгт маш их дуртай байдаг. Түүний захирал нь хүртэл Ms Yeah-ийн шүтэн бишрэгч.



Түүний хийсэн хамгийн хэцүү тэвчээр шалгаж, айдаст автуулсан бичлэг нь гараа шингэн савангаар бүрхэж гаран дээрээ гал асаан загас шарсан явдал байжээ.



Түүний хоол хийх оролдлого үргэлж амжилттай болоод байдаггүй. Нэг удаа тэрбээр плитан дээр стэйк шарах гэж байхад хэт халууны улмаас плита хагарч байжээ.



Тэр цахилгаан хэрэгсэлтэй маш сайн харьцдаг. Шарвин хайрсан компьютерийн хайрцаг, ил гал дээр мах шарахдаа ашигласан гэрлийн чийдэн ашиглан хийсэн маш шарагч зэрэг бүх хэрэгслүүдээ өөрөө угсарч, аюулгүй ажиллагааг ханган ашигласан байдаг.



Түүнийг анхны бичлэгээ цахим хуудсандаа байршуулсны дараа маш олон газраас сурталчилгааны санал ирсэн байна. Гэсэн ч тэрбээр одоохондоо тийм зүйл сонирхохгүй байгаа бөгөөд оффист ажилладаг хүмүүст шинэ санаануудыг өгч, хуваалцах хүсэлтэй байгаа ажээ. 


С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна