Горхи-Тэрэлж дэх нийтийн ариун цэврийн байгууламж энэ сарын 21-нд ашиглалтад орно

2017/07/18

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилдээ гадаадын 20,000, дотоодын 200,000 орчим аялагч, жуулчид аяладаг бөгөөд нийслэлд хамгийн ойрхон, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм.

Байгалийн цогцолборт газарт аялагч, жуулчдад зориулан нийтийн ариун цэврийн байгууламж долоодугаар сарын 21-нд ашиглалтанд орно.

 

Энэхүү ажлыг НҮБ-ийн байгаль орчны хөтөлбөрийн газрын ОУ-ын Байгаль орчны технологийн төв (IETC) болон Азийн Технологийн Хүрээлэн (AIT)-гийн Ази Номхон далайн бүсийн Нөөцийн  төвөөс санхүүжүүлж байна.
 

Х.Нэргүй



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна