Хүүхдийн ''сунадаг'' хувцас зохион бүтээжээ

2017/07/18
Хүүхэд 6 сараас эхлэн 3 настай болох хүртлээ өмсөж болдог сунадаг хувцас зохион бүтээжээ. Хүүхэд өсөхөд хувцас дагаад өснө гэсэн үг юм. 




Нярай хүүхэд 3 нас хүртлээ 6 өөр размерын хувцас өмсдөг гэсэн тооцоо байдаг. Тиймээс ''Petit Pli'' брендийн хувцас нь маш их мөнгө болон цагийг хэмнэх юм. 

Эдгээр хувцаснуудыг хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй, хөнгөн, усны хамгаалалттай синтетик материал ашиглан урлажээ. 





Рян Марио Ясын гэх нэртэй Royal College of Art сургуулийн төгсөгч энэхүү хувцасны санааг анх гаргажээ. Тэрбээр цаашид хамгийн дэвшилтэт технологийн хүүхдийн хувцас үйлдвэрлэн гаргахаар зорьж байгаа аж.

Рян 6-36 сартай хүүхдүүд маш хурдан өсөж том болдог, үүнийхээ хэрээр олон хувцас өмсөж, хувцаснууд нь хурдан багаддаг тул байгаль орчинд тэдгээр нь хаягдал болж байгааг анхааран, үүнийг шийдэх арга замыг ийнхүү олсон байна.


С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна