БНХАУ-ын иргэд ЭСЯ-ныхаа мэдээллийн самбарыг хагалжээ

2017/07/19

Монгол Улсад ажиллаж байгаа БНХАУ-ын иргэд Элчин сайдын яамныхаа хашааны гадаа ирж, мэдээллийн  самбарын шилийг хагалсан хэрэг өчигдөр гарчээ. Элчин сайдын яамны харуулийн албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдын шаардлагыг тэд үл тоомсорлож танхайрсан байна.

Танхайрсан Хятад иргэдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Эдгээр Хятад иргэд "Петро чайна дачин тамсаг" ХХК-д ажилладаг аж. Тус компани Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

М.ЖАРГАЛ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна