Эгэл бидний онож хэлсэн онч мэргэн үгс

Өчигдөр 15 цаг 09 минут
Ухаан богино бол жаргал богино (Эрдэнэчимэг Батжаргал)
 
Дурлах гэж битгий яар, тэрэн шиг хогийн юм байхгүй  (А. Нямсайхан)
 
Анхнаасаа л бүгдийг тооцоол  (Батнайдвар)
 
Эмэгтэй хүн уураараа биш ухаанаараа хэмжигддэг хорвоо (А.А)
 
Намайг сорь,би бүдэрч магадгүй. Гэхдээ би босох чадалтай (А.А)
 
Намайг надаас илүүгээр хайрлах хүнийг би өөрөөсөө ч илүү хайрлана (А.А)
 
Сайхан царайны цаана чөтгөрч нуугддаг    
Сайхан сэтгэлийн цаана баясал нээгддэг (А.А)
 
Миний зогсохгүй байх буудал гуниглал
Харин дараагийн зогсоол баяр жаргал (А.А)
 
Амьдрал яг алим шиг. Чихэрлэг, гашуун, бас заримдаа өттэй (А.А)
 
Гэр бүл болгонд зовлон бэрхшээл байдаг
Гагцхүү зөвшилцөж чадсан нь аж жаргалтай (А.А)
 
Ээжийнхээ өмнө сөхөрч үзээгүй өвдгийг 
Эр хүний өмнө бүү нугал бүсгүйчүүд минь (А.А)
 
Хайртай хүнийхээ гарыг нь биш сэтгэлийг нь атга
Тэгж чадваас хэзээ ч чамаас холдохгүй (А.А 15)
 
Хуурамч найзууд яг сvvдэр шиг
Чиний гэрэлтэй едрvvдэд дэргэд чинь байж гэрэлгvй харанхуй едрvvдэд хаана ч харагддаггvй (I.D.)
 
Дурлуулсан хүн хичнээн ч дутагдалтай байсан дурласан хүндээ төгс харагддаг
Тиймээс болгоомжтой дурлах хэрэгтэй дурлал чамайг юунд ч дагуулж мэднэ (Хариад овогт Ууганбаяр)
 
Зовлон үзээгүй хүн жаргаж байгаагаа мэддэггүй (Jargalsaikhan Ariunbold)
 
Хүн ухаантайн хирээрээ зовдог (Хариад овогт Ууганбаяр)
 
Амьдрал гэдэг цаасан дээрх бичиж байгаа үзэг нь та
Тэгш мурий бичих нь таны хэрэг (А.А)
 
Мөнгөгүй байсанч өнгөтэй алх (Алтанжолоо Нямцэрэн)
 
Амьдрал чамд биш чи амьдралд тохирч сур (Аз Марал)
 
Xөдөлдөг бүхэн хөгжиж, суудаг бүхэн мөхдөг (Хариад овогт Ууганбаяр)
 
Амьд бие хэрнээ мөрөөдөж чадахгүй бол үхсэн гэж өөрийгөө бод ( А.А)
 
Жинхэнэ эр хүн гэж уйлдаггүй эр хүнийг биш
Эмэгтэй хүнийг уйлуулдаггүй эр хүнийг хэлнэ  (Эрдэнэчимэг Батжаргал Батжаргал)
 
Таны тухай сайн муу хоёр мэдээ гараанаас зэрэг гарахад сайн мэдээ замынхаа талыг туулж байхад муу мэдээ барианд бүр түрүүнд орчихсон байдаг (Хариад овогт Ууганбаяр)
 
Ууж буй дарс тань улаан өнгөтэй байсанч Уужуу тайван сэтгэл чинь цагаан байх ёстой  (А.А)
 
Хөзрийн бүх мод гарт чинь байсаар байтал Хүний модруу нүд унагаах хараг юун   (А.А)
 
Хувцастай худал үгнээс
Нүцгэн үнэн үг дээр  (А.А)
 
Нандин нөхөрлөл нарийн тооцооноос эхэлнэ (BadamOchir)
 
Би бусдын хувьд хэн ч биш ч... 
 Өөрөө өөртөө дэлхий ертөнц...  ( CHeep UP)
 
Шүүрдээд байх тусам хог гараад байдаг шиг нөхөрлөл гүнзгийрэх тусмаа муу чанарууд нь танигдах юм (А.А)
 
Эрэгтэй хүнийг хуурах амархан байдаг учир нь тэр ухаанаар амьдардаг
Гэвч эмэгтэй хүнийг хуурах бараг боложгүй
Тэд зөнгөөрөө амьдардаг.......(Анжэлө)
 
Эрчүүд эмэгтэйчүүдэд хайрлагдах тусамаа өнгө ордог...(Анжэлө)
 
Ярьж буй хүнээ эвгүй байдал оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү .........(Төрбат Нямзай)
 
Хүнд сэтгэлийн дэм өгч чаддаггүй хүн хамгийн харамч хүн.....(Anjelo)
 
Ой шатвал бүгд харна, сэтгэл шатвал хэн ч харахгүй .  (Anjelo)
 
Хуучин амрагаа шинэ амрагтайгаа харьцуулах нь дахин ганц бие болохын цондон......(Ичин Даваахүү)
 
Уйдсанаас болж хэн нэгнийг сонгох нь өлсөхдөө хүнсний мухлаг явахтай адил
Бүгд харц булаам ч гэдэс цатгахгүй......(Ичин Даваахүү)
 
Хэн уншина тэр ихийг сурна хэн ухаалгаар ажиглаж анзаарна тэр бvр ихийг сурна......(Ичин даваахүү)
 
Хэрвээ та олон хvнд таалагдаад эхэлбэл хамгийн сvvл нь өөртөө таалагдахаа болино. (Энхмандах Цогбат)
 
Хүн зовж байж ухаардаг. Алдаж,онож, унаж, босож байж л амьдрал юу хамгийн чухал вэ гэдэгийг ойлгодог    (Babadi Babadi)
 
Инээж шоглогчийг  1 цохь
Итгэл алдагчийг 2 цохь
Ихэмсэг ховчийг 3 цохь
Эх орноосоо урвасныг нам цохь (Уянга Мелоди)
 
Сөнөж буй үндэстэн түүхээрээ
Сэхэж буй үндэстэн ирээдүйгээрээ бахархдаг... (Shine Mongol Ganbaa)
 
Хүслээ дарж хүн чанараа дээдэл (Б.Хатанбаатар)
 
Та хэр олон онч мэргэн үгс мэдсэнээрээ биш хэдийг нь амьдралдаа хэрэгжүүлж байгаагаараа өөрийгөө үнэл (Баяр ҮҮрээ)
 
Амьдрал чамд сайхан хандвал , баярлалаа гэж хэлээд түүнийг тэмдэглэж амьдар. Хэрэв тэр чамд хатуу хандвал бас л баярлалаа гэж хэлээд түүнийг сөрж гар. (Хулан Бтб)
 
Юунд ч бүү гомдол, гутар, гунигла
Бороо орохгүй бол солонго гарахгүй шүү (Анар Зоригоо)
 
Эмэгтэй хүнийг хүндлэхгүйгээр хэзээ ч төгс эрэгтэй хүн болохгүй (Эрдэнэ -Очир Эрка)
 
Нар манддаг гэдгийг батлахыг хүсвэл эрт сэр (Эрдэнэ-Очир Эрка)
 
Хүнд хязгааргүй их хайр байдаг ч гомдолоор хязгаарлагдаад байдаг (Өөгий Амарат)
 
Амьдралын хамгийн том баяр баясгалан бол өөрийгөө дотны хүмүүсдээ чухал хүн гэдгийг мэдрэх юм. /Mugii Amaranth/
 
Эмэгтэй хүн уучилж амьдардаг байхад
Эрэгтэй хүн ухаарч амьдрах хэрэгтэй.  /Mugii Amaranth/
 
Хэрвээ бид алдаа хийгээгүй байсан бол ,тэгээд түүнийгээ мэдээгүй байсан бол түүнээс ч том алдаа хийх байсан шүү дээ / Mugii Amaranth /
 
Хүнд анхны сэтгэгдэл төрүүлэх бол хамгийн чухал зүйл, чамд 2 дахь болж гэж үгүй /Mugii Amaranth /
 
Би өөрийнхөө зүрхээр бахархаж байна. Миний зүрх хууртагдаж, шархалж, доромжлуулж, бас зүсэгдэж байсан. Гэхдээ тэр яаж ийгээд цохилсоор л байгаа.(Бумбанямхүү Бумбаа)
 
 
Хүмүүний шунал дуусахгүй
Хэтэвчин дэх мөнгө хязгаартай
Өөрт буй өмчдөө сэтгэл ханаж амьдарвал
Аз жаргал гэдэг тэр билээ.(Цэнджав Гончигжав)
 
Хүнийг муулж хэлэх тэр цагаас нь л сонсохоо боль (Эрдэнэчимэг Батжаргал)
 
Бусдад туслах нь өөртөө буян хурааж байгаа хэрэг. (А.А)
 
Хүн бүрт сэтгэл зүрх гэж бий бидний хамгийн том зорилгийн нэг нь түүнийг чулуужуулахгүй байх. (Б.Хатанбаатар)
 
Чи ядуу гэдэгтээ гутарж явахад бүх хөрөнгөө эрүүл болохийн төлөө өгөхөд бэлэн хүн байдаг гэдгийг сана. (Б.Хатанбаатар)
 
Хүн ямар ч шашин шүтдэг, шүтдэггүй бай ганц бурхан нь чиний ээж гэдгийг байна сана. (Б.Хатанбаатар)
 
Дэлхий дээрх хамгийн хэцүү доройтол бол сэтгэл санаагаар унах.Мөнгөгүй байхад амьдрал бэрх байдаг бол, Сэтгэл санаагаар унахад амьдрал гэдэг утгагүй санагдаж эхэлдэг. (Б.Нямдаваа)
 
Зургийг нь шатааснаас зөвлөж ярилцсан нь дээр.Хүн бүхний ярьсан зүйл бодит байх албагүй. (Б.Нямдаваа)
 
Газарт суулгасан үр л цэцэглэж ургадаг шиг Ажилладаг тархи л агуу ихийг бүтээдэг. (Б.Нямдаваа)
 
Сэтгүүлч хүний яриа эмх цэгцтэй байх ёстой.Зөвхөн үзэгчид сонсогчидоо хараагүй дүлий болгохгүйн тулд шүү дээ.(Б.Нямдаваа)
 
Сэтгэл мартаж л байдаг санаж л байдаг. Харин зүрх хэзээ ч мартдаггүй. (Uuganaa Galbadrakh)
 
Азтай өндгийг тахиа. Азгүй тахиаг өнлөг гэнэ.     (uganaa Galbadrakh)
 
Хүний амьдрал хүн болж төрөх ялалтаар эхэлж, үхэлд ялагдсанаар төгсдөг. (Uuganaa Galbadrakh)
 
 Энэ дэлхийн дайтай биш энэ ертөнцийн дайтай сэтгэ, Энэ амьдралын дайтай биш ирэх мянга мянган амьдралын дайтай сэтгэ (Индира Индира)
 
Унаган төрх, өөрийнхөө мөн чанараараа байгаа зүйл л хамгийн үзэсгэлэнтэй.(Индира Индира)
 
Сахилга бат, ёс суртахуунтай байдал намайг эрх чөлөөтэй болгодог(Индира Индира)
 
Хүн бүр өөр харагдах ч зүрх бүхэн ижил(Индира Индира)
 
Ганган хээнцэр хоосон хайрцаг байснаас дотроо чин сэтгэл гэдэг алмазтай ямар ч хайрцаг байсан яахав(Индира Индира)
 
 Хүний оюун ухаан бол жолооч, хүний бие бол машин - жолоодогч өөрийн хүрэх газартаа хүрэхийн тулд машиныг ашигладаг. Гэхдээ хүрэх газартаа саадгүй хүрэхийн тулд машиндаа хайр гамтай хандах ёстой юм.(Индира Индира)
 
Өөрийн хүчээр цатгалан болоогүй нэгэн бусдын өмнө дээрэнгүй авирлах нь олонтаа./Чүлтэмсүрэн.Х/
 
Онгироо сагсуу зан чамайг орой дээрэс ёроолруу огтхон ч харамсахгүй түлхчихнэ (Б.Туул)
 
Худал бүхнээр дүүрсэн хорвоод ядаж миний өмнө худлаа битгий инээгээч (Б.Туул)
 
Суль дорой гэж бодсон хүн чинь чамайг ч залгихаар байж мэднэ хүнийг бүү бас Б.Туул
 
Hun hundee l heregtei. (M.Munkh-Erdene)
 
Хэрэв орчлон дэлхий төвт эргэдэг бол дэлхий ээж "чам дээр" төвт эргэх болно. (Г.Отгонбаяр)
 
Хүн зүгээр л амьдралаас аль болох их таашаал, аз жаргалыг мэдрэхийн тулд амьдардаг. Гэхдээ аз жаргал гэдэг үгийг өргөн хүрээтэйгээр ойлгох хэрэгтэй." /Э.Өнөболд/
 
Зарим хүмүүс "найз нөхөд цагийн гарз" гэдэг. Харин ч найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрөө гэж бурхан бидэнд тэр цагийг чинь өгсөн юм! /Э.Өнөболд/
 
Нүдтэй мөртлөө сохор хүмүүс байдаг.Үүнийг л оюун ухааны доройтол гэнэ. (Б.Нямдаваа)
 
Хэрвээ та цаг хугацааг буцаах юмсан гэж бодож байгаа бол шал дэмий зүйл бодож байна.Учир нь тэр хэзээ ч ухарч явдаггүй юм. (Б.Нямдаваа)
 
Намайг одоогоор хамгийн муухайгаар боддог хүмүүс байж болхоос би айдаггүй.Гагцхүү үзэн ядалтаар төгсөх вий л гэж бодхоор яс минь хавталздаг. (Б.Нямдаваа)
 
Найзуудаа сонгохдоо болгоомжтой бай. Дайснууд чамайг өөрсдөө сонгох болно. (Б.Х)
 
Гэрэлтэхийн тулд эхлээд шатах хэрэгтэй. Б.Баттулга
 
Хүн бүр өөр учираас л нэг нэгэндээ хэрэгтэй байдаг(Сухбат Жанчив)
 
Онч мэргэн үгийг онч мэргэн хүн л хэлдэг. /Сүхбат Жанчив/
 
Мэдлэгээр хүн өөрийгөө чимдэгч
 
    Мэдэхгүй юм шиг өнгөрөөх нь чамайг илүү чимэх үе гардаг. /Сүхбат Жанчив/
 
Найз гэдэг мэргэжилээр ажиллахын тулд Ойлгох Хүндлэх Сонсох чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. (Хакуш Халиунаа)
 
Эмэгтэй хүн гэдэг хамгийн нууцаас нууц эрдэнэ мэт атлаа нууцхан гялтганах хүсэлтэй сувд адил тийм гоёмсог бас эрхэмсэг...(А.Төгөлдөр. 2012.01.31.)
 
Өөлүүл өөлжил байхгүй юу төгс хүн гэж хаа ч байхгүй...
    Харин өөгүй төгс хүн л жинхэнэ асуудал байх .... |Мөнхөөлэй.Б)
 
Зүгээр сууж байхад олдсон
    Зүсэм талх хачиргүй бол амтгүй шиг
    Зүдэрч хөлсөө гаргаж ажиллаад идвэл
    Амтыг нь мэдэрнэ .                 (Б.Энхтөгс)
 
Амьдралд сурах юм зөндөө
     Амьсгалахаас эхлээд , мөхөхөд хүртэл суралцана (Б.Энхтөгс)
 
Нүдээрээ харсан өнгөө
     Сэтгэлээрээ тань.    (Б.Энхтөгс)
 
Залуус бид л энэ амьдралыг амтлаж амт оруулахгүй бол цаад хөгшчүүл чинь бүр санаа суугаад,,, аймхай хулчгар болчихсон юм билээ.       А.Төгөлдөр.
 
Хамгийн тэнэг хүн гэж хэнийг хэлэх вэ,,, хэмээн хэн нэгэн надаас асуувал,,, би өөрөө өөртөө хамгийн тэнэг нь гэж хариулах байсан.              А.Төгөлдөр.
 
 Жаргалд цадсан танхайрал
    Зовлонд унасан ташаарал хоёр яг ижил.              А.Төгөлдөр
 
Санааны зоргоор савласан амьдрал минь
    Санасны зоргоор дайвалзах нь үгүй юм.             А.Төгөлдөр.
 
Дандаа л баярт явдалд умбаад, бал бурманд шумбаад байвал ч амьдрал утгаа алдана байхаа.                     А.Төгөлдөр.
 
Залуус бид л энэ амьдралыг амтлаж амт оруулахгүй бол цаад хөгшчүүл чинь бүр санаа суугаад,,, аймхай хулчгар болчихсон юм билээ.            А.Төгөлдөр.
 
Онч мэргэн гэдэг
Онож чадаагүй ухаанаа  
Ойлгож ухаарахыг хэлнэ.               А.Төгөлдөр.
 
Хайрын өмнө үхэл гэж үгүй.              А.Төгөлдөр
 
Төгсгөл бүр эхлэл байдаг.                 А.Төгөлдөр.
 
Амархан зүйл амтгүй байдаг.             М.Батнайдвар
 
Үзэн ядалт бол хайр болж чадаагүй эрчим хүч.                  Анжэло
 
Зовлон жаргал өдөр шөнө шиг энэ амьдрал ээлжилнэ. Б.Буяка 
 
Овоолж ард нь орох гэтэл ухаан нь хүрэхгүй 
Ухаад доор нь орох гэтэл хүч нь хүрэхгүй. (Bayasakh Enkhtsetseg)
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна