​MCS компани хөгжмийн зохиолч Б.Шаравын хагалгааны зардлын 50 хувийг даажээ

Өчигдөр 16 цаг 54 минут
Дэлхийд данстай Монголчуудын нэг, хөгжмийн зохиолч Б.Шарав хорт хавдрын улмаас хүндээр өвджээ. Алдарт "Сэрсэн тал", "Гэгээн алсад одохсон" "Сэтгэлийн эгшиг"-ийг сонсогч Монгол түмэн энэхүү мэдээг хожуу авав. 

Гэр бүл, хамтран зүтгэгчид нь хандивын аян яаралтай зарлаж хагалгаанд явахаар болсон аж. 

Хөгжмийн зохиолч Б.Шаравын гавъяа зүтгэл Монгол улсад оруулсан хувь нэмэр их. Тиймдээ ч туслах хүмүүс чамгүй байсны нэг жишээ нь MCS группын хамт олон байв.

Шаардлагатай эмнэлгийг олж шуурхай холбоо тогтоон, эхний гарах зардлын 50 хувийг даажээ. 

Төрийн шагналт, Чингисийн одонт, урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав гуай БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Цэргийн тойргийн төв эмнэлэгт 8 цагийн турш хүнд хагалгаанд орсон. Ямар ч байсан эхний том даваагаа амжилттай давж их л хүнд, удаан хугацаа шаардагдах эмчилгээ хийлгүүлэхээр болсон байна.

Хөгжмийн зохиолч Б.Шаравт туслах аян өрнүүллээ
 

Х.Нэргүй 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна