М.Ичинноров: Д.Гантулга хохирогчоос уучлал хүсэн, УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзан шалгуулах байх гэж найдаж байна

Өчигдөр 19 цаг 52 минут
УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт орооцолдлоо хэмээн цахим ертөнцөөр нэлээдгүй шуугисан. Тус хэргийг сонгуулийн шоу хэмээн үзэх хүмүүс ч олон байлаа. Гэсэн ч гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх бүсгүйн эгч Ч.Саранзаяа, хүний эрхийн хуульч, өмгөөлөгч М.Ичинноров нар өнөөдрийг хүртэл тэмцсээр, шударга үнэний төлөө зүтгэсээр байгаа ажээ.

Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч М.Ичинноров өнөөдөр өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлсэн байна.

''Хүмүүс УИХ-ын гишүүн Д. Гантулгын хүчингийн хэрэг юу болж байгаа вэ гэж маш их асууж байна. Тиймээс би хариулт өгье. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн тогтоолыг эсэргүүцэж, дээд шатны прокурорт нь гомдол гаргасан. Мөн ЦЕГ-т ч хүсэлт гаргасан. Хангалттай олон нотлох баримт гаргалаа, дэлгэлээ, олон нийтийн хараа хяналтанд байгаа ийм хэрэг дээр хариуцлагатай, хуулийн дагуу ажиллахыг хүссэн өргөдөл гаргасан байгаа. Хууль, хяналтын байгууллагынхан хуулийн дагуу, шударга ажиллах эсэхийг, зөв үйлдэл хийх эсэхийг харж, бас хүлээж байна. Д. Гантулга ч хохирогчоос уучлал хүсэн, УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзан шалгуулах байх гэж найдаж байна. Улс төрийн нам нь ч, УИХ ч зүгээр суухгүй байх гэж хүлээж байгаа.''  гэсэн байлаа.

Энэ хэрэг цаашид хэрхэн үргэлжлэхийг цаг алдалгүй мэдээлэх болно.
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна