Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр 2017 оны эхний хагас жилд улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар өссөн байна. Хилээр нэвтэрсэн гадаад иргэдийн 41 хувь нь БНХАУ-ын иргэд байжээ. Харин хилийн чанадыг зорьсон монгол иргэдийн тоо давхардсан тоогоор 1.2 саяд хүрсэн байна. Гадагшаа аялах иргэдийн тоо сүүлийн гурван жилд 20 хувиар буурчээ. Үүнээс гадна дотоодын аялал, жуулчлал сүүлийн хоёр жилд ойролцоогоор 10-12 хувиар өссөн гэж "U Travel" компаниас мэдээллээ. Ялангуяа Хөвсгөлийн аяллыг сонирхсон иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа ажээ. Сүүлийн нэг жилд дотоодын аялал, жуулчлалын салбарт 102.9 сая ам.долларын орлого төвлөрсөн нь жилийн өмнөхөөс найман хувиар өссөн гэдгийг салбарын холбоо мэдээллээ.
Аялал, жуулчлалын салбарт Төр, хувийн хэвшлийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгаа юм. Хэт олон өрсөлдөгчтэй энэ салбарт брэнд бүтээгдэхүүн бий болгох шаардлагатай байгааг Монголын Аялал, жуулчлалын холбоо онцоллоо.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна