Титаник киноны Жек ''төсөөллийн'' хүн байсан уу?

2017/07/26
Агуу хайрын тухай өгүүлдэг Оскарын шагналт Титаник киног үзээгүй хүн нэг ч үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл сүүлийн үед цахим ертөнцийг шуугиулах болсон нэгэн таамаглал таныг Титаник киног огт өөр өнцгөөс харахад нөлөөлөх нь гарцаагүй.

Бүх цаг үеийн кино (Alltime Movies) нэртэй фэйсбүүк хуудсанд анх Титаник киноны гол дүр Жек бол бодит хүн биш, Рөүз бүсгүйн төсөөлөлд оршиж байсан хэмээх таамаглал нийтлэгдсэн юм. Түүнээс хойш дэлхий нийтийн анхаарлыг тэр даруй татсан энэхүү таамаглал үнэн зөв эсэхийг та өөрийн дүгнэлтээр шийдээрэй.



Рөүз бүсгүй хатуу хахир ээжийнхээ хүслээр гэр бүлийнхээ санхүүгийн эмзэг байдлыг эцэс болгохын төлөө хайргүй хүнтэйгээ хүчээр гэрлэхээр болсон. Түүнд ирэх энэ их дарамт шахалт бүсгүйг сэтгэцэд өөрчлөлт үүсгэн, өөрт дутагдсан зүйлийг төсөөлөлдөө бүтээхэд хүргэв үү?




Жек Рөүз хоёрын хамгийн анхны уулзалтыг эргэн санацгаая. Бүсгүйг амиа хорлохын даваан дээр байхад Жек түүнийг аварсан. Жек хэлэхдээ ''Хэрвээ чи өөрийн дотор байгаа бүх зүйлээ гаргахгүй бол чи үхнэ шүү дээ.'' гэсэн.



Жек бүсгүйг өөрийн нь сүйт залуугаас хавь илүү ойлгож, амьдрах хэрэгтэй хэмээн зоригжуулж байна. Энэ нь магадгүй бүсгүй өөрийн дотор хүнтэйгээ харьцаж байсан байж магадгүй хэмээх таамаглалыг үнэн гэж итгэх нэг үндэслэл болж байна.



Жек Титаник хөлөг дээр байсан гэх ямар ч ул мөр, баримт байдаггүй. Магадгүй үнэхээр ганцаардаж зовсон бүсгүй өөрийн төсөөлөлдөө хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн агуу хайрын түүхийг бичсэн юм болов уу?

titanic movie real rose зурган илэрцүүд

101 настай жинхэнэ Рөүзд энэ тухай дуулгахад тэрбээр ''Үгүй тэнд байх ёсгүй, ёстой. Тэр одоо зөвхөн миний дурсамжинд л байдаг'' хэмээн хэлсэн нь энэхүү таамгийг улам үнэмшилтэй гэж итгэх нэгэн шалтгаан болж байна.



Эцэст нь гэж хэлэхэд Рөүз бүсгүйг хөвж явсан саландаа Жекийг багтаах зай байсаар байтал түүнийг аврах гэж оролдоогүй хэмээн олон хүн зэмлэдэг. Тэгвэл Жек төсөөллийн хүн байсан болoхоор саланд суун аврагдаж, насан өндөр болоод гайхалтай хайрын түүхээ Рөүзтэй хамт яриад сууж байх тавилангүй байсан юм болов уу?

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна