Улаанбаатарт анх удаа 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно

2017/07/27

Азийн насанд хүрэгчдийн 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-ноос 29-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болжээ. Энэ талаархи мэдээллийг өнөөдөр FIBA албан ёсоор цахим хуудсаараа зарлалаа.

Энэхүү тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд анх удаагаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагч орны давуу эрхээр шууд өрсөлдөх юм.

С.Тэргэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна