ОХУ-аас Сирид суугаа элчин сайдын яам руу минемотоор бууджээ

2017/08/03
Сирийн нийслэл Дамаск дахь Оросоос Сирид суугаа элчин сайдын яам руу террорист этгээдүүд минемотоор галлажээ. Оросын ГХЯ-ны мэдэгдэлд: террорист этгээд Оросоос Сирид суугаа элчин сайдын яам руу буудсаны улмаас тус яамны хашаанд хоёр сум дэлбэрч, өөр хоёр сум нь элчин сайдын яамнаас холгүй дэлбэрчээ. Элчин сайдын яамны барилга бага зэрэг эвдэрсэн ч амиа алдаж, шархадсан хүн үгүй байна гэжээ.Оросын тал террорист этгээд Дамаск буюу Сирийн бусад хүн ам төвлөрсөн хотуудад иргэдийн орон сууц руу зэрлэг балмадаар халдаж байгааг анхааралдаа авлаа. Оросын тал бууж өгөхгүй, террорист этгээдүүдтэй үргэлжлэн тэмцэх болно гэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, өрнөдийн орнууд энэхүү террорист ажиллагааг зэмлэн буруушаахыг Оросын гадаад хэргийн яам уриаллаа.
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна