Хятадын нэгэн компани өөрсдийн ажилчдыг ажлаа алдахгүйн тулд хэр хол явж чадахыг нь үзэхээр шийджээ.
Доорхи бичлэгэнд нэгэн эрэгтэй жорлонгийн уснаас аягаар хутган авч хэсэг ''шинжлээд'' амандаа хүргэсэн бол эмэгтэй ''зовлонгийн түргэн дээр'' гэсэн шиг хурдхан ууж байна.
Бээжингийн мэдээ сонинд өгүүлснээр энэ хоёр хүн бол Сичуаны Гуанган хотын фото студид ажилладаг ажилчид бөгөөд тэд өөрсдийн үхээнц, залхуу байдлаа ажил дээрээ гаргаснаас болж ийнхүү шийтгүүлжээ.
Ийнхүү шийтгүүлсний дараа бүсгүй хэдэн өдрийн турш суулгах өвчнөөр шаналж, юм идэхээр оролдох бүртээ бөөлжин буцаан гаргаж байсан байна. Энэхүү бичлэгийг хийсэн хүнийг орон нутгийн цагдаагийн хэлтсээс баривчилж 4 өдрийн турш саатуулсан гэдэг.
Бичлэгийг олон нийтэд тарахаас өмнө ажилчдын Ви-Чатанд анх байршуулагжээ.
Харин тус компаний менежерийн баталж буйгаар энэ бичлэг тэдний компаний байран дээр хийгдээгүй бөгөөд, бусад хүмүүсийн компаний нэр төрийг санаатайгаар унагаах гэсэн бичлэг гэнэ.
С.Тэргэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна