​Дмитрий Медведев "Трамп ноомой дорой гэдгээ дахин харууллаа"

2 цаг 10 минутын өмнө

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев АНУ-ын Орост тавьсан хоригийн талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ: "Америкийн Орост тавьсан сүүлийн хориг бол хүүхдийн тоглоом шиг л инээдтэй зүйл юм. Энэ хоригийн үр дагавар Орос, Америкийн харилцааг сайжруулах ажлыг хөсөр хаяж, АНУ-аас ОХУ-д чиглүүлэн бүх талын худалдааны дайн зарласан явдал юм" гэжээ.

Медведев мөн фэйсбүүк хуудсандаа: "Хориг арга хэмжээ гэдэг ямарваа нэг муу үр дагаврыг үргэлж араасаа дагуулж байдаг. Ямар нэг гайхалтай зүйл болохгүй л бол энэ хориг арга хэмжээний хор уршиг хэдэн арван жил үргэлжилнэ. Шинэ хориг арга хэмжээ АНУ-ын шинэ засгийн газартай харилцаагаа сайжруулах гэсэн Оросын талын хичээл зүтгэлийг хөсөр хаялаа. Энэ бол АНУ Орост бүх талын худалдааны дайн зарласан гэсэн үг. Трамп ноомой дорой гэдгээ дахин харуулж, нэр хүндээ алдах замаар засгийн эрхээ конгрестоо өгсөн байна.  АНУ-ын худалдааны ашгийг үл тоосон, Оросын эсрэг сэтгэлгээ нь Америкийн гадаад дотоод бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон. Америкаас Орост тавьсан сүүлийн хориг ямар ч утга учиргүй. Орос улс үүнийг даван туулж чадна" гэжээ.
 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна