Францын ерөнхийлөгч ерөнхийлөгч Эммануэль Макрон Олон улсын олимпын хорооны дарга Томас Бахтай уулзжээ. Уулзалтын үеэр 2024 оны олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авахын төлөө өрсөлдөж байгаа Лос-Анжелес хот 2028 оны олимпын наадмыг зохион явуулах тухай шийдвэрийг хүлээн авсанд Макрон баярлаж буйгаа илэрхийлсэн гэж тэмдэглэжээ.
2028 оны олимпын наадмыг Лос-Анжелес хот зохион байгуулахыг хүлээн зөвшөөрснийг Францын тал анхааралдаа авсан гэх бөгөөд Олон улсын олимпын хороо, Паристай гурван талын хэлэлцээр тохиролцохыг хүсч байгаа аж. Энэ нь Франц 2024 оны олимпын наадмыг зохион байгуулах эрхийг олохын төлөө чухал алхам хийснийг харуулж байна, үүнийг ерөнхийлөгч Макрон сайшааж буйгаа илэрхийлээд, Францын ард түмэн, тамирчид, бий бүхий хамтын ажиллагааны түншүүдтэй, олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авахын төлөө хичээн зүтгэнэ хэмээн онцолсон гэж Францын ерөнхийлөгчийн ордон албан мэдээндээ тэмдэглэжээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна