​Афганистаны лалын сүм халдлагад өртөв

2017/08/04
Афганистаны баруун хэсгийн Харет мужийн төв Харет хотын нэгэн лалын сүм хэт даврагч зэвсэгт этгээдийн  халдлагад өртөж, 29 хүн эндэж, 64 хүн шархадсан байна. Халдлага тухайн орон нутгийн цагаар 20:30 цагийн үеэр болжээ. 

Халдлага гарсны дараа  цагдаа, эмч нар тэр даруй газар дээр нь очсон байна. Одоогийн байдлаар шархадсан  хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэн эмчилж байна. Ямар нэгэн бүлэглэл энэ  халдлагыг үйлдсэн гэдгээ хараахан мэдэгдээгүй байна.
Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна