"Samsung" корпорацийн ТУЗ-ийн дэд дарга И Жэ Ён хээл хахууль өгөөгүй гэж мэдэгдлээ. Тэрээр охин компаниудынхаа нэгдэн нийлэх хэлцлийг амжилттай болгохын тулд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн найзад хахууль өгсөн гэж гэж буруутгагдсан. Тус хэрэгтэй холбоотой анхны шүүх хуралд оролцож байгаа И Жэ Ён шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Пак Гын Хэтэй 2014 онд таван минут ч хүрэхгүй хугацаанд уулзаж ярилцаж байсан, нэг жилийн дараа дахин уулзахдаа "Samsung"-ийн бүтцийн шинэчлэлийн талаар огт ярилцаагүй" гэсэн байна.
БНСУ-ын хамгийн том компанийн өв залгамжлагч, тэрбумтан И Жэ Ён хоёрдугаар сараас хойш саатуулагдсан. Тэрээр Пак Гын Хэг Ерөнхийлөгчийн суудлаас буухад хүргэсэн шуугиант хэрэгтэй холбоотой нэр нөлөө бүхий бизнес эрхлэгч хэмээн нэрлэгдэж байгаа юм. Прокурорууд И Жэ Ёны Пак Гын Хэтэй хийсэн уулзалтуудыг онцлон шалгаж эхэлсэн. Учир нь тэднийг "Samsung"-ийн охин компаниудыг нэгдэн нийлэх хэлцлийн хүрээнд төрийн өмчит сангаас санхүүжилт авах, санхүүгийн давуу тал эдлэх зорилгоор хуйвалдаан зохиосон гэж сэжиглэж байгаа юм.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна