АНУ иргэдээ Хойд Солонгос руу аялахыг хориглоно


АНУ-ын Засгийн газраас ирэх сарын 1-нээс АНУ-ын иргэний паспорттэй хүмүүсийг БНАСАУ руу аялахыг хориглосон шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхээр болжээ. Нэг жилийн хугацаатай уг хоригийг дахин сунгах эсэхийг тухайн үед нь АНУ-ын департамент шийдэх аж. Ройтерс агентлагийн мэдээлснээр АНУ-ын засгийн газар тус улсын иргэд Хойд Солонгост удаан хугацаагаар хоригдох эрсдэлийг тооцсоны үндсэн дээр ийнхүү аяллын хориг тавьж буй аж. Үүгээр ч зогсохгүй Хойд Солонгост байгаа АНУ-ын иргэд товлосон хугацаанаас өмнө тус улсыг орхин гарахыг төрийн департментаас анхаарууллаа. Гэхдээ уг хориг сэтгүүлчид болон хүмүүнлэгийн ажилчдад хамаарахгүй аж.

Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын оюутан Отто Вармбиер Хойд Солонгост зурагт хуудас хулгайлсныхаа төлөө 15 жил хөдөлмөрийн лагерт хоигдох ял авсан ч мөн сарынхаа 13-нд ухаангүй байдалтай эх орондоо ирсэн. Отто Вармбиер эргэж ирээд удалгүй нас барсан билээ. Түүнийг Хойд Солонгосын шоронд туршилтанд оруулсан байх гэж сэжиглэж байгаа энэ талаар нь тодорхой нотлох баримт хараахан олдоогүй байна. Солонгос гаралтай Америкийн иргэд Хойд Солонгост аялахаар очоод хоригдох тохиолдол олон гардаг ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна