ОХУ АНУ-тай худалдааны дайн зарлав

2017/08/05
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ, Иран, Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авах хуулийг баталсны дараа ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Вашингтоны шийдвэрийг шүүмжилж мэдэгдэл хийлээ.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа "АНУ-ын засаг захиргаатай харилцаагаа сайжруулах бидний зүтгэл дуусгавар боллоо. Оростой хүнд бэрх худалдааны дайн өдөөснөөс ялгаагүй” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл ОХУ, АНУ-тай худалдааны дайн зарлаж байгаа тухай тэрээр мэдэгдчихлээ. Орос-Америкийн харилцаа ирэх арван жилд сайжрах боломжгүй болсныг дурджээ.



Мөн Америкийн 755 дипломат албан хаагчийг Оросоос буцаах болсонтой ижил хариу арга хэмжээг үргэлжүүлэн авахаа ерөнхий сайд илэрхийлсэн байна. Зөвхөн Оросын тал биш Европын Холбоо АНУ-ын Орост тавьсан хоригт хэлмэгдэж байгаагаа илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна