​Г.Уянга Ц.Элбэгдоржийг “олон нийтийн гадуурхал”-д оруулахыг уриалав

2017/12/11
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Никитон, Хурд хамтлагийн "Нүргээн" тоглолтыг үзэж яваа зураг цахим орчинд цацагдсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн энэхүү үйлдлийн талаар УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга дараах байдлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр, “Хэрэв бусармаг үйл хийж, улс орноо дампууралд хүргэсэн, офшоорт мөнгөө нуусан хүмүүст хууль үйлчлэхгүй бол "ОЛОН НИЙТИЙН ГАДУУРХАЛ" гэдэг арга хэмжээг ард иргэд нь авч хэрэгжүүлж бас болно.

Ресторанд ороход нь ойролцоо ширээнд суухгүй байх, бүх нийтээрээ алга ташиж гарахыг шаардах, тус газрын зөөгч, хамгаалагчид, "Бид танд үйлчлэхгүй, тиймээс та манай үйлчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг эвдэлгүй эндээс гарна уу" гэж хөөх, дэлгүүр хоршоо, нийтийн үзвэр үйлчилгээ бусдаас илүү, маш өндөр үнээр үйлчлэх зэрэг олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ авдаг.

Ядаж ийм арга хэмжээгээ авч сураач, ийм арга хэмжээнд шүүх, дарга, нам, их хурал....юу ч шаардлагагүй! ӨӨРСДӨӨ ШУДАРГА БАЙДЛЫГ ЭХЛҮҮЛЬЕ!

Хамт бүжиглэж хундага тулгахын оронд өөрсдөө шударга байцгаая!” хэмээн бичжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна