“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ

2017/12/13
Засгийн газрын хуралдаанаар Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Хэрлэнг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилсон. Тэгвэл түүний оронд буюу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэлийг томилжээ. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна.

Б.Цэнгэл нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

1985 онд Дархан хотын арван жилийн гуравдугаар дунд сургууль,

1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр,

2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн.

1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга,

1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,

1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх,

2000 онд  Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,

2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга,

2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,

2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч,

2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга,

2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга,

2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал,

2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга,

2012 оны 01 дүгээр сараас 2012 оны есдүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд,

2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг тус тус гүйцэтгэж байжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна