​Ардын Уран зохиолч Б.Лхагвасүрэн хүнд өвчин тусчээ

2017/12/15
Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн хүнд өвчин тусчээ. Тодруулбал тэрбээр ходоодны хорт хавдраар өвчилсний улмаас Солонгос улсад шинжилгээ хийлгэж яваа юм байна.

Энэ талаар сэтгүүлч Болдко цахим хуудастаа, “Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах маань бие тааруу Солонгос улсад Шинжилгээ өгч явна. Дөнгөж сая шинжилгээний хариу баттай гарахад ходоодны хорт хавдар гэж оношлогджээ. Яаралтай хагалгаа хийхгүй бол их хүнд гэнэ. Сэтгэл санаа нь жаахан гундуу. “73 насаллаа даа.Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав. Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа Ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач гуч зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаа юм” гээд санаа алдаж сууна. Хагалгаа нь 100 илүү сая болох юм байна. “Хадгалсан юм байх биш. 1 сарын 10 нд хагалгаанд ор гэнэ. Нутаг буцнаа ууландаа нэг мөргөе” гэсээр сууна. Сэтгэл санааг нь сатааруулах санаатай баахан л дэмий хууч хөөрлөө. Ганцхан ном байгаа Болдкодоо өгнө гэсээр номоо бэлэглэж байна. Сэтгэл эмзэглээд урссан нулимсаа нууж арчив” хэмээн бичжээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна